Saturday, April 3, 2010

Хэрхэн өндөр цалин авахаар тохиролцох вэ?

Шинэ ажлын байр хайж байгаа эсвэл одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байхын тулд цалингаа нэмэгдүүлэхээр тохирмоор байна уу? Гэхдээ мэдээж энэ нь амаргүй байх нь тодорхой юм. Ажил олгогч эсвэл дарга та 2-ын шаардлага нэгэн цэгт огтлолцож байвал эерэг үр дүн гарах боломжтой юм. Тиймээс та хангалттай мэдээлэл, сайн бэлтгэлтэй байснаар тохиролцоонд хүрж цалингаа нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Алхам 1.
Ажилд орох гэж байгаа зах зээлийнхээ үнэ цэнийг боломжтой мэдээллүүдийн тусламжтайгаар тодорхойлж ав. Ойролцоогоор хэдэн төгрөгний цалинг ямар түвшний хүнд өгдөг талаарх мэдээлэл нь их тустай байх болно. Хөдөлмөрийн биржийн вебсайт статистикаас олж харах боломжтой.

Алхам 2.
Шинэ ажлын байр эсвэл одоо ажиллаж байгаа ажлынхаа шаардлага тодорхойлтыг зүтгэл гарган хайлт хийн ол. Энэхүү мэдээлэл нь дээд албан тушаалтнуудын юуг хүсэн хүлээж, шаардаж байгааг тодорхой болгоход тусална. Энэ шаардлагуудыг хангавал өндөр цалин авах боломжтой болно.

Алхам 3.
Цалингаа нэмүүлэх санал тавихад дээд албан тушаалтан өмнөх туршлага, хадгаламжиндаа хэдэн төгрөгтэй байсан, цалингийн нэмэгдэл авах болсон шалтгаан, ажлын амжилт зэргийг асууж магадгүй учир тохирох хариултуудыг урьдаас төлөвлө.

Алхам 4.
Цалингаа нэмүүлэх тухай санал тавихдаа яг юу гэж хэлэхээ бэлдэж төлөвлө. Илүү цалин авах тухайгаа утсаар эсвэл е-майлаар урьдчилж хэлэх хэрэггүй тусгай цаг аван уулзалт хийгээрэй.

Алхам 5.
Цалингаа нэмүүлэх талаар ярихаас өмнө арай бага ач холбогдолтой шаардлагууд тухайлбал арай уян хатан ажиллах талаар, урамшуулал, нөхөн төлбөр зэргээс эхлээд нөхцөл байдлыг зөв мэдэрч гол асуудлаа дэвшүүлэн тавих хэрэгтэй.

Алхам 6.
Хариу саналыг нь маш анхааралтай сонсоорой. Тантай холбоотой гүйцэтгэлтэй холбоотой зөвлөмж, саналыг сайтар анхаарч аваарай. Хэрэв эргэлзээтэй зүйл гарвал тодорхой болгож асуухаа мартваа.

Алхам 7.
Ярилцлагын төгсгөлд сайн ажиллаж чадна гэдгээ илэрхийлээрэй. Шийдвэр гаргахад үнэ цэнэтэй цөөхөн үг хүчтэй нөлөөлнө шүү дээ.


Хэрэв та цалингаа нэмүүлж чадвал сайхан хэрэг. Нэмэгдүүлж чадаагүй байсан ч та хэрхэн ажиллах талаар санаа, зөвлөмж авсан тань амжилт түүнийгээ хэрэгжүүлээрэй. Дараагийн удаа дахин хүсэлт гаргахад хамгийн түрүүнд та цалингаа нэмүүлэх хүн нь байх болно.

Таны гар утас оригинал уу?

hummer-ht1-cellphoneХүн бүхний өргөн хэрэглээний, амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон гар утсаа та энэ удаа сонжоод үзээрэй. Үнэхээр таны утас оригинал уу?
Гар утсандаа *#06# гээд бичээд үзээрэй. Гарч ирсэн сериал номеруудын 7 ба 8 дахь орнуудаас та утсаа ориг эсэхийг шалгаж үзэж болно. Энэ нь олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр юм. Гар утсыг угсарсан байвал хулхи, үйлдвэрлэсэн байвал орги гэж тооцно.

Хамгийн сайн утас
Хэрвээ 7 ба 8 дахь орон нь 00 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь жинхэнэ үйлдвэрлэлдээ хийгдсэн гэдэг нь батлагдана. Таны утас Нокиа фирмийнх бол утас яг Нокиа фирмдээ үйлдвэрлэгдсэн гэсэн үг.

Боломжийн сайн утас
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 01 юм уу 10 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Финлянд улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд мөн сайн чанарын утас гэж ойлгож болно.
Дундаж утас
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 08 юмуу 80 гэсэн цифртэй байвал утас тань Герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд тийм ч муу утас биш юм байна.
Муу утас
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 02 юм уу 20 байвал утас тань чанарын хувьд муу ба Арабын нэгдсэн Эмират улсад угсрагдсан байдаг.
Маш муу буюу маш аюултай
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 13 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Азербайжанд угсрагдсан бөгөөд хамгийн муу чанарын утас. Мөн энэхүү утас нь эрүүл мэндэд ч муу хор нөлөөтэй гэнэ шүү. Тиймээс та утсаа солисон нь дээр гэж зөвлөж байна.

Карерыг тань өсгөх 9 зарчим

Хүн бүрийн амжилтанд хүрэх арга зам өөр байдаг. Үнэндээ амжилтанд хүрэхэд заавал агуу авьяас чадвартай байх албагүй юм. Онцгой авьяасгүй ч гэсэн карер нь дээшилж байгаа хүмүүсийг хараад гайхаж байсан удаа бий юу? Тэгвэл танд ч гэсэн тийм боломж байна.

1. Хайрцагаас гадуур сэтгэх
Компанид асуудал гарсан тохиолдолд зөвхөн компаны нүдээр бус, ажилтаны нүдээр бус харин хэрэглэгчдийн нүдээр, хөндлөнгийн нүдээр, 6 настай хүүхдийн нүдээр асуудалд ханд. Мэргэжлийн хүн болох гэж онол яриад суух хэрэг байхгүй. Таны онол ярих бус харин оновчтой шийдэл л хэрэгтэй. Асуудлын шийдлийг олохдоо заавал оффисд суух шаардлагагүй. Оффисоосоо гараад компаны бус хүмүүстэй ярилц, орчин тойрноо ажигла. Тэр цагт л танд бусдаас өөр санаа орж ирэх магадлалтай.

2. Боломжийг хамгийн түрүүн шүүрч ав
Хэн ч хөдлөхгүй байхад ганцаараа түрүүлж хөдөл. Хариуцлагаас их айх хэрэггүй. Шинэ төслийг хариуцан авж, багийн дарга бол. Энэ бол боломжийг олж авах хамгийн амархан арга.

3. Сурах хүсэл эрмэлзэл
Эхлээд ажил хүлээж авсаны дараа хэсэг хугацаа өнгөрхөөр хүн бүр өөрийн ажилдаа дадал болдог. Ажил гарт ороод ирэхээр ихэнх хүмүүс хэвийн ажилдаа дасаж, шинийг эрэлхийлэх хүсэл нь буурна. Тиймээс карераа ахиулмаар байвал нэг байрандаа гацаж болохгүй. Байнга хөдөлж өөрийгөө хөгжүүл. Шинийг оролд.

4. Туслах эрмэлзэл
Амьдралын турш бид олон удаа өгж, авалцдаг. Бусдад тусал. Эргээд тэд танд тусална. Үүнийг дагаад ажлын байрандээрх уур амьсгал таатай болж, таны нэр хүнд өснө. Таныг албан тушаал ахихад хэн ч саад болохгүй болов уу.

5. Харилцаа
Мэдээж харилцаа сайн байх хэрэгтэй. Хэрвээ таны албан байгууллага хэд хэдэн албатай бол зөвхөн өөрийн албанаасаа гадна бусад албаны хүмүүстэйгээ харилцаатай бай. Учир нь энэ нь мэдээллээс хоцрохгүй байх сайн арга. Тэд ч гэсэн таныг бас бусдад сурталчилах болно. Нөгөө талаас байгууллагадаа нэр хүндтэй, олонд танигдсан байх нь албан тушаал ахихад бас нилээд нөлөөлнө шүү.

6. Хүмүүсийн асуудлыг хуваалц
Асуудалд орсон нөхдөөсөө бүү зугтаа. Тэд хичнээн их зовлон шаналалаа ярьж байсан ч тэднээс зугтаах хэрэггүй. Харин тэднийг сонсож, болж өгвөл зөв шийдэл олж өгөхийг хичээ. Ихэнх хүмүүст энэ зан чанар дутагддаг. Тэгээд тэдэнд аль болох эерэг байдлаар ханд. Таны эерэг хандлага олны анхаарлыг татах болно.

7. Энгийн байх
Хямсгар, их занд давуу талууд байдаг ч энгийн байдлаас илүү олон хүмүүсийг өөртөө татаж чадахгүй. Та ажлаа хийж чадаж байгаа тохиолдолд аяндаа хүмүүс таныг хүндэлнэ. Гэхдээ хэзээд энгийн байгаарай.

8. Практикт тулгуурла
Сэтгэл хөдлөлөө барь. Сэтгэл хөдлөлөөр хэзээ ч бүү шийдвэр гарга. Харин практикт тулгуурласан шийдвэр, үйлдэл хэзээ ч буруудахгүй.

9. Менежменттэй бай
Та хичээнгүй ажиллаж болно. Гэхдээ ажлын үр дүнгээ бусдад таниулж мэдүүлэхгүйгээр таныг хэн ч үнэлэхгүй. Тиймээс ажиллахын хажуугаар менежменттэй байгаарай.
• Сайн ажилла
• Өөрийн ажлаа бусдад таниул
• Өөрийн ажлын үр дүнг зөв хүмүүст нь зөв цагт танилцуул

Та дээрх зүйлсийг нэг хэрэгжүүлээд үзээрэй. Таны карер өсөх л болно.

LAPTOP ны Кeyboard ажиллахгүй бол яах вэ?

1. Товчлуурыг олон удаа дарж ажилладаг
Кeyboard ажиллахгүй байх нэг шалтгаан нь товчлууруудын завсар хог шороо орох байдаг. Хэрвээ товчлуурууд олон удаа, хүчтэй дарж байж ажиллаж байвал хог шороо орсоноос болсон гэсэн үг. Тиймээс Кeyboard өө цэвэрлээрэй.

2. Буруу үсэгнүүд гарах
Хэрвээ таныг А үсэг дээр дарахад Б үсэг гарах мэтээр өөр үсэгнүүд гараад байвал энэ нь software д асуудал үүссэн гэсэн үг.

Үүнийг засахын тулд
1. Control panel руу орно.
2. Regional and Language Services – Languages- Details - Key Settings
3. Гарч ирэх сонголтоос Between Input Languages г сонгоод Change Key Sequence товчлуурыг дарна.

3. Үсэгний оронд тоо гарах
Хэрвээ үсэг дарахад оронд нь тоо гараад байвал та буруу товчлуурыг дарсан байх магадлалтай.

Үүнийг дасахын тулд
(Fn+Num Lock) ыг дарах эсвэл (Fn+Shift+Num Lock) г дарсанаар асуудал шийдэгдэх болно.

Машиныхаа дугуйг азотын хийгээр хийлэх нь ямар ашигтай вэ?

Машины дугуйг азотын хийгээр хийлэх нь энгийн агаараар шахахаас илүү ашигтай байж чадах уу? Шатахуунд хэмнэлттэй юу, машины жолоодлогод нөлөөтэй юу, мөн дугуйны эдэлгээг уртасгах уу?

Бидний амьсгалж буй агаарын 78 хувь нь азотын хий, 21 хувь нь хүчилтөрөгч, үлдсэн хувь нь ус, нүүрстөрөгч зэрэг бодисууд байдаг. Дугуйгаа цэвэр 100 хувийн азотын хийгээр хийлэх нь зарим нэг давуу талтай.

Азот нь хүчилтөрөгчийг бодвол резинээр нэвтэрч гарах нь бага тул дугуй хийгээ удаан хадгалана гэсэн үг. Мөн азотын хийгээр хийлсэн дугуй дулааны хэм болон даралтын өөрчлөлтийг сайн тэсвэрлэдэг болохоор машины уралдаанд өргөнөөр хэрэглэдэг. Та салхи татуулан давхиж, огцом эргэлт хийх дуртай бол дугуйгаа азотын хийгээр хийлүүлэхээ мартав даа.

Нийтийн унаа, холын замд явах машины дугуйг азотын хийгээр хийлэх нь аюулгүйн талаасаа ч мөн ашигтай. Учир нь азотын хийгээр хийлэх нь дугуйнд чийг буюу ус оруулахгүй байх сайн талтай. Азотын хийгээр хийлэхдээ хүчилтөрөгчийг бүрэн гаргахын тулд олон удаа хийлдэг тул ус чийгийг ч мөн гүйцэд гаргаж чаддаг байна. Тэгвэл дугуйнд ус чийг орох нь ямар хор уршигтайг та бүхэн сайн мэдэх бизээ. Наанадаж метал обуданд зэврэл үүсгэнэ. Хурдан давхих, огцом эргэлт хийх үед дугуйн доторх ус чийг нь хуурай агаараас хурдан халдаг тул дугуй амархан хагарах аюултай.

Машинаараа бага зэрэг хурдтай давхиж байгаад замаас гарч зогсоод дугуйныхаа хийн бөглөөг онгойлгон эрхий хуруугаараа дарж үзээрэй. Хуруу тань чийгтэй болсон байвал дугуйнд ус байна гэсэн үг. Дугуйг хийлэх үед ус чийг хамт орох нь тун амархан. Мөн дугуйгаа хийлэхийн өмнө халуун наранд дор хаяж цаг байлгах хэрэгтэй гэж зөвлөдөг.

Азотын хийгээр дугуйгаа хийлэх нь мэдээж харьцангуй үнэтэй. Гэхдээ машины тань дугуй хийгээ удаан барина, дугуй засварын зардалыг багагүй хэмнэнэ, мөн машины шатахуун зарцуулалтыг ч бага зэрэг багасгах давуу талтай. Хамгийн гол нь аюулгүй байдлын баталгааг тань тодорхой хувиар нэмэгдүүлэх юм шүү дээ.

Хэрхэн богино хугацаанд аз жаргалтай болох

Амьдралын олон асуудлуудад нухлагдсаар бид амьдралаас аз жаргалыг мэдрэхээ мартсан байдаг. Юм болгоноос өө хайхаас бус аз жаргалыг хайх нь цөөхөн. Үнэндээ аз жаргалыг та өөрөө хайж олохоос нааш хэзээ ч аз жаргал байдаггүй гэдэг.
Яаж амар аргаар амьдралаас аз жаргал мэдрэх вэ?

1. Дараагийн удаа хэрхэн аз жаргалыг мэдрэхээ бодох бус харин одоогийн аз жаргалыг мэдрэх нь чухал.
Бид ямар нэг том зүйл болвол өөрийгөө ямар аз жаргалтай хүн болохоо, “ Тэгэх юм бол бид аз жаргалтай болно доо” гэх мэтээр дараагийн зүйлсийг бодсоор одоогоо мартах нь бий. Тэгэхээр өдөр бүр 3 зүйлсээс аз жаргалыг олж мэдэрнэ гэж өөртөө амал. Найз залуутайгаа уулзаад тэврэх үед төрөх сайхан мэдрэмж, өдрийн хоолны тань гайхалтай амт гээд юу ч байж болно.
Хамгийн гол нь амьдралын жижиг сажиг зүйлсээс аз жаргалыг мэдрэхийг хичээ.

2. Тодорхой хугацаанд нэг л зүйлийг хийх.
Ихэнхдээ хүмүүс зэрэг зэрэг үйлдэл хийх нь их зүйлийг амжуулдаг гэж боддогоос олон зүйлийг хийж гүйцэтгэх үеэдээ аз жаргалыг мэдэрдэг гэж боддог. Жишээ нь хоол хийж байхдаа кино үзэх, хажуугаар нь хүнтэй юм ярих. Гэтэл дараа нь та тэдгээр зүйлсээс алийг нь ч бүрэн гүйцэд санадаггүй. Учир нь хүний тархи олон зүйлийг нэгэн зэрэг хийж чададгүй байна.
Тэгхээр хэрвээ та сэтгэлээ бага ч гэсэн сэргээхийг хүсвэл хэдхэн минут ч гэсэн youtube –н видео үзэж инээж суухад гэмгүй юм. Гэхдээ хажуугаар нь юу ч хийх хэрэггүй. Зөвхөн видеонд л анхаарлаа хандуулаарай.

3. Өөрийгөө өнгөрсөн зүйлсээс тусгаарла.
Өнгөрсөн үйл явдалыг дараа нь эргэн эргэн бодох нь одоо болж буй үйл явдалаас өөрийгөө тусгаарлахад хүргэнэ. Өнгөрсөн муу дурсамжуудыг хэт их бодох нь таныг стрессд оруулаад зогсохгүй та болж буй үйл явдалаас аз жаргалыг олж харж чадахаа болино. Тиймээс өнгөрсөнийг өнгөрсөнд орхиод бүхнийг шинэ нүдээр олж харах нь аз жаргалыг мэдрэх чухал арга юм шүү.

4. Асуулт тавихаа боль. Яагаад би түүнтэй уулзсан юм бол, Яагаад хүмүүс ийм байдаг юм бэ гэх мэтчилэн яагаад гэсэн асуултуудыг аль болох битгий тавь. Зүгээр л байгаагаар нь хүлээн ав. Хэрвээ тэгэж чадахгүй байвал зүгээр л бодохоо больчих. Бодох тусам таныг төөрөгдөлд оруулдаг гэдгийг санах хэрэгтэй.
Аз жаргал бол сонголт. Хүн аз жаргалтай байхыг сонгосон үед аз жаргал ирдэг гэдэг.

Facebook – г хэрхэн бизнесийнхээ мэдээллийн хуудас болгох вэ?

Одоо үед онлайнаар бизнесийнхээ мэдээ, мэдээллийг тараах нь хамгийн хүртээмжтэй арга хэрэгсэл гэж үздэг болжээ. Интернетийг хэрэглэх хэрэглэгчидийн тоо хурдтай өсөж буй ийм үед зөв арга хэрэгсэлээ сонгож чадвал мэдээллийг хурдан хугацаанд олон хүмүүст хүртээх боломжтой юм. Гэсэн ч ихэнх компани, албан байгууллагууд өөрсдийн сайттай болсон хэдий ч сайтууддах мэдээллүүд нь хуучирсан, уйтгартай, төдийлөн хэрэгтэй мэдээлийг хүргэж чадахгүйгээс гадна хүмүүст хүрэх нь бага байна.

Тэгвэл Facebook нь бизнесийнхээ мэдээ мэдээллийг сурталчилж болох оновчтой арга юм. Тэр дундаа бизнесийг сурталчилж байгаа тохиолдолд Facebook Fan Pages хамгийн тохиромжтой. Учир нь нэвтэрч ороход элдэв янзын хаалт багатай, бусдад хүртэх хүртээмж өндөр байдаг. Түүнчлэн бусад мэдээллийн түгээгч сайтуудаас илүү мэдээлэл түгээх чадвартай, олон мэдээлэл агуулж чаддагаараа давуу талтай юм.

Дараах зөвлөгөө танд хэрхэн бизнесийнхээ Fan Pages – г нээж, мөн зохион байгуулж болохыг товчхон зааж өгнө.

Ерөнхий тохируулга

Та юуны өмнө Facebook руу өөрийн дансаараа орох хэрэгтэй. Харин дараа нь facebook.com/pages/create.php линкрүү орсоноор шинэ Fan Page нээх боломжтой болно. Та гарч ирэх зааврын дагуу бүх нүхнүүдийг бөглөснөөр таны компаны мэдээлэл бүрэн гүйцэд бусдад харагдах юм. Та бөглөх боломжтой бүх нүхнүүдийг бөглөх тусам таны компаны талаарх мэдээлэл бусдад илүү сайн хүрнэ гэдгийг санах хэрэгтэй.

Fan Page-дээ мэдээ, мэдээлэл оруулах

Өөрийн компаны сайтаасаа, эсвэл блог, Twitter зэрэг мэдээллийн сайтуудыг ашигладаг тохиолдолд тэдгээр сайтуудаасаа шууд Fan Page рүүгээ мэдээллээ оруулах боломжтой байдаг.
Жишээ нь: Networked blogs, Social RSS, Involver For pages гм.

Жишээ нь та Twitter , Facebook –г хооронд нь холбохыг хүсвэл http://www.facebook.com/twitter/ байдлаар орж болно.

Зураг, линк, видео оруулах

Зураг, линк, видео оруулсанаар та өөрийн бизнес, компани, бүтээгдэхүүний танилцуулга, брошур, реклам, сайтын хаяг зэргийг оруулж болно. Ингэснээр та үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ бүрэн танилцуулж чадах юм.

Видео оруулахад танд 2 сонголт гарч ирнэ.
1. Бэлэн видеогоо шууд upload хийх.
2. Шууд вэб камераа ашиглаад видео бичих

Эсвэл та видеогоо Youtube руу хуулсаны дараа Youtube VideoBox ашиглан видеогоо Fan Page рүүгээ хуулж болно.
Fan Page н нүүрний зүүн доод буланд Links хэсэг байх ба энд хэрэгтэй мэдээлэл агуулсан сайтуудыг оруулаарай.

Найзуудаа урь

Ингээд та Fan Page –ээ бүрэн болгосон гэж үзвэл найзуудаа урьж, найзын тоогоо олон болгох хэрэгтэй. Таны фенүүд нэгэнт 25 хүрсэн бол та өөрийн нүүрэндээ нэр өгөх эрхтэй болдог. Нэр өгөхийн тулд http://www.facebook.com/username/ руу ороод “Set a username for your Pages” дарахад л болоо.


Ингээд дараагийн удаа та http://www.facebook.com/таны өгсөн нэр гэсэн линкээр шууд Fan Page рүүгээ ордог болно.