Saturday, April 3, 2010

Хэрхэн богино хугацаанд аз жаргалтай болох

Амьдралын олон асуудлуудад нухлагдсаар бид амьдралаас аз жаргалыг мэдрэхээ мартсан байдаг. Юм болгоноос өө хайхаас бус аз жаргалыг хайх нь цөөхөн. Үнэндээ аз жаргалыг та өөрөө хайж олохоос нааш хэзээ ч аз жаргал байдаггүй гэдэг.
Яаж амар аргаар амьдралаас аз жаргал мэдрэх вэ?

1. Дараагийн удаа хэрхэн аз жаргалыг мэдрэхээ бодох бус харин одоогийн аз жаргалыг мэдрэх нь чухал.
Бид ямар нэг том зүйл болвол өөрийгөө ямар аз жаргалтай хүн болохоо, “ Тэгэх юм бол бид аз жаргалтай болно доо” гэх мэтээр дараагийн зүйлсийг бодсоор одоогоо мартах нь бий. Тэгэхээр өдөр бүр 3 зүйлсээс аз жаргалыг олж мэдэрнэ гэж өөртөө амал. Найз залуутайгаа уулзаад тэврэх үед төрөх сайхан мэдрэмж, өдрийн хоолны тань гайхалтай амт гээд юу ч байж болно.
Хамгийн гол нь амьдралын жижиг сажиг зүйлсээс аз жаргалыг мэдрэхийг хичээ.

2. Тодорхой хугацаанд нэг л зүйлийг хийх.
Ихэнхдээ хүмүүс зэрэг зэрэг үйлдэл хийх нь их зүйлийг амжуулдаг гэж боддогоос олон зүйлийг хийж гүйцэтгэх үеэдээ аз жаргалыг мэдэрдэг гэж боддог. Жишээ нь хоол хийж байхдаа кино үзэх, хажуугаар нь хүнтэй юм ярих. Гэтэл дараа нь та тэдгээр зүйлсээс алийг нь ч бүрэн гүйцэд санадаггүй. Учир нь хүний тархи олон зүйлийг нэгэн зэрэг хийж чададгүй байна.
Тэгхээр хэрвээ та сэтгэлээ бага ч гэсэн сэргээхийг хүсвэл хэдхэн минут ч гэсэн youtube –н видео үзэж инээж суухад гэмгүй юм. Гэхдээ хажуугаар нь юу ч хийх хэрэггүй. Зөвхөн видеонд л анхаарлаа хандуулаарай.

3. Өөрийгөө өнгөрсөн зүйлсээс тусгаарла.
Өнгөрсөн үйл явдалыг дараа нь эргэн эргэн бодох нь одоо болж буй үйл явдалаас өөрийгөө тусгаарлахад хүргэнэ. Өнгөрсөн муу дурсамжуудыг хэт их бодох нь таныг стрессд оруулаад зогсохгүй та болж буй үйл явдалаас аз жаргалыг олж харж чадахаа болино. Тиймээс өнгөрсөнийг өнгөрсөнд орхиод бүхнийг шинэ нүдээр олж харах нь аз жаргалыг мэдрэх чухал арга юм шүү.

4. Асуулт тавихаа боль. Яагаад би түүнтэй уулзсан юм бол, Яагаад хүмүүс ийм байдаг юм бэ гэх мэтчилэн яагаад гэсэн асуултуудыг аль болох битгий тавь. Зүгээр л байгаагаар нь хүлээн ав. Хэрвээ тэгэж чадахгүй байвал зүгээр л бодохоо больчих. Бодох тусам таныг төөрөгдөлд оруулдаг гэдгийг санах хэрэгтэй.
Аз жаргал бол сонголт. Хүн аз жаргалтай байхыг сонгосон үед аз жаргал ирдэг гэдэг.

No comments:

Post a Comment