Saturday, April 3, 2010

Twitter ашиглан бизнесээ сурталчилах нь

Twitter нь сүүлийн үеийн мэдээ мэдээллийг олох шилдэг арга болоод байгаа. Гэхдээ өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, компаны мэдээллийг бусдад түгээх нь танаас нилээд авьяас шаардана.

Тиймээс танд Twitter –г хэрхэн зөв ашиглах талаар хэдэн зөвлөгөө өгье.

1. Хэрэглэгчид тань Twitter ашиглаж байна уу?
Хэрэглэгчид тань Twitter –г ашигладаг эсэх, хэр зэрэг ашиглаж байгааг олж мэдээрэй. Мэдээж ер ашигладаггүй бол хэцүү л дээ. Хэрэглэж байгаа бол ямар түвшинд, хэрэгтэй мэдээлэл тэдэнд очиж байгаа эсэхэд анхаар.

2. Компаныха зорилгыг тодорхойл.
Та чухам Twitter ашиглаад юу хийхийг хүсэж байна вэ? Бараагаа сурталчилах уу, эсвэл мэдээлэл түгээх үү? Үүнийг та тодорхойлсоны дараа түүндээ тохируулж чаашид яахаа шийдэх хэрэгтэй.

3. Танилцуулга нэрүүд компаны тодотголтой байх эсэх
Хэрвээ компаны ажилчид бүгд Twitter ашиглаж байгаа бол өөрсдийгөө тухайн нэг компаны ажилчин гэдгээ тодотгох үүднээс компаныхаа нэр, эсвэл зургыг оруулах нь зөв байдаг.

4. Үр дүнд анхаар
Twitter -г хэрхэн үр дүнтэй ашиглаж байгаа нь үнэндээ хэр олон хүн таныг дагаж, хэр олон хүнийг та дагаж байгаадаа биш. Гагцхүү та хэр олон хүмүүстэй идэвхтэй харилцаанд байгаа нь гол юм. Зүгээр өөрсдийн компаны үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг сурталчилахын оронд тэдэнтэй харилцаж байх хэрэгтэй.

5. Хэтрүүлэх хэрэггүй, энгийн л бай.
Twitter хэт их бүтэцжсэн, хэт их зохион байгуулалттай байх албагүй. Аливаа зүйл нь энгийн байх тусам хэрэглэгчидэд амар байх болно.

6. Хэрэглэгчид, компаныг сонирхож буй хүмүүстэй шууд харилцаж, тэдний асуусан зүйлсэд хариулт өгөх гэж яарах хэрэггүй. Харин хэсэг хугацаанд тэдний санаа бодол, хандлагыг судал. Тэгээд эцэст нь эргээд ямар хариу илгээхээ шийдэх хэрэгтэй шүү.

7. Итгэлцэлийг бий болго. Итгэлцэл бол Twitter -г хөгжүүлэх гол хүчин зүйл. Танай компани ямар нэг бүтээгдэхүүнийг сайн л гэсэн бол хүн бүр түүнд ямар нэг эргэлзээгүйгээр итгэдэг байх. Ийм итгэлцэлийг бий болгохын тулд анхнаасаа Twitter –т тавьж буй мэдээллүүд тань чанартай, үнэн байх ёстой.

No comments:

Post a Comment