Saturday, April 3, 2010

Арьсанд сөргөөр нөлөөлөх зуршлууд

1. Нарнаас хамгаалах тос түрхэхгүй байх
Нар нь элч дулааныг ялгаруулдаг хэдий ч нарнаас ялгарах хэт ягаан туяа нь арьсыг бага ч гэсэн түлж байдаг. Хүмүүсийн гаргадаг нэг алдаа бол нарнаас хамгаалах тосныхоо үйлчлэлийг дутуу ойлгох явдал. Нарнаас хамгаалах тоснуудын үйлчлэх хугацаа бүр нь өөр өөр байдаг. Зарим нь зөвхөн 4 цаг үйлчилдэг байхад зарим нь 8 цаг үйлчилдэг. Тэгхээр та 8 цаг тутамд тосоо сэргээж байх хэрэгтэй болно. Нарны тос авах гэж байгаа бол хэр удаан үйлчилэхийг нь сайн асуугаарай.

2. Тамхи татах
Тамхи татдаг бол шууд тамхиа хаяхыг зөвлөе. Эрүүл мэндэд муу төдийгүй, таны арьсанд илүү олон үрчлээ, нүх сүв тогтооно шүү.



3. Хэт их алкохол хэрэглэх
Өдөрт та нэгээс илүү алкохолтой коктэйл уухад л таны арьсанд өөрчлөлт орж эхэлнэ. Алкохол нь арьсанд хөгшрөлт үүсгэдэг бас нэг хүчин зүйл юм.

4. Буруу бүтээгдэхүүн сонгох
Мэдээж арьсандаа зохицоогүй бүтээгдэхүүн хэрэглэх нь муу нөлөөг авчирна. Таарсан бүтээгдэхүүнийг бус өөрт таарсан бүтээгдэхүүнээ сайтар сонгож аваарай.

5. Хүзүүгээ мартах
Нүүрний арчилгаа зөвхөн нүүрний хэсгийг арчилаад дуусахгүй. Хүзүүгээ бас арчилах ёстой. Учир нь хүзүүний арьс бас эмзэг байдаг бөгөөд хүнийг сайхан харагдуулахад хүзүүний арьс нилээд үүрэг гүйцэтгэдэг юм шүү.

6. Арьсныхаа эрүүл мэндэд үл анхаарах
Арьс өнгөө алдах олон шалтгаан байдгаас арьсны өвчнүүдийг нэрлэж болно. Түүнчлэн биендээрх мэнгэ, толбоо сайтар ажиглаж, эмч дээр очиж шалгуулах нь зөв . Учир нь бие дээр гарах толбонууд арьсны өвчинөөс үүсэж болдог.

7. Будагны багсаа цэвэрлэхгүй байх
Багсандээр олон төрлийн бактери, хир тогтдог. Тиймээс ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй.

8. Утсаар их ярих
Утсан дээрх бактерыг эс тооцлоо гэхэд нүүрээ удаан шахаж, татах нь арьсыг үрчийлгэх болно.

9. Нүүрийг хэт их угаах, буруу угаах
Нүүрийг цэвэрхэн байлгах нь маш зөв хэрэг. Гэхдээ хэтрүүлж угаах нь нүүрний тослог чанарыг алдагдуулж, хуурайшуулахаас гадна элдэв бактери нян тархахад хүргэдэг байна.

10. Нойр муутай байх
Нойр муу байх нь нүүрний арьс өнгөө алдах том шалтгаан. Стрессд орох, ядрахаар нүүрэндээр юм гарч, нүүр өнгөө алддаг шүү дээ. Харин стресс, ядаргааг тайлах арга бол нойр. Түүнчлэн их унтахдаа бус харин эрт унтахдаа гол нь байдгыг санах хэрэгтэй. Аль болох эрт унтаж, өглөө эрт босвол сайн.

11. Орой унтахдаа нүүрээ угаахгүй байх
Будгыг нүүрэндээр удаан хугацаагаар байлгах нь муу. Түүнчлэн будагтай унтах нь бүр их хортой. Шөнө хүний арьсны бүх сүв нь нээгдэж амардаг. Гэтэл будагтай унтах үед нүүрний нүх сүвд будаг орсоноор мэдээж арьсны нүх сүвд бактери орж, өвчилөхөд хүргэнэ.

12. Нүдээ буруу арчилах
Нүд орчимын арьс хамгийн эмзэг, нимгэн байдаг. Гэтэл бид нүдээ байнга нухдаг. Тэр бүхэнд нүдний орчимын арьс үрчийж байдаг. Мөн 25 хүрсэн бол заавал үрчлээний эсрэг тос түрхээрэй.

13. Батга шахах
Батгыг шахах нь хамгийн буруу үйлдэл. Учир нь батгыг шахах үед бактери идээ нь цаад нүх сүврүүгээ тархадаг аж. Үүний улмаас батга бүхэл нүүрээр тархахад хүрдэг юм. Тиймээс батга гарсан бол битгий оролдоорой.

14. Хөдөлгөөнгүй байх
Дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж арьсыг эрүүл чийрэг болгодог.

15. Биеэ борлуулах
Биеэ борлуулахыг хүсвэл борлуулагч тос түрхэж болох юм. Харин хэзээ ч лазераар битгий шаруул. Энэ нь арьсанд хорт хавдар үүсэх нөхцөл болдог. Тэгээд ч лазерын туяа хүний биед хортойг хүн бүр мэднэ биз.

No comments:

Post a Comment