Saturday, April 3, 2010

Хэрхэн өндөр цалин авахаар тохиролцох вэ?

Шинэ ажлын байр хайж байгаа эсвэл одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байхын тулд цалингаа нэмэгдүүлэхээр тохирмоор байна уу? Гэхдээ мэдээж энэ нь амаргүй байх нь тодорхой юм. Ажил олгогч эсвэл дарга та 2-ын шаардлага нэгэн цэгт огтлолцож байвал эерэг үр дүн гарах боломжтой юм. Тиймээс та хангалттай мэдээлэл, сайн бэлтгэлтэй байснаар тохиролцоонд хүрж цалингаа нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Алхам 1.
Ажилд орох гэж байгаа зах зээлийнхээ үнэ цэнийг боломжтой мэдээллүүдийн тусламжтайгаар тодорхойлж ав. Ойролцоогоор хэдэн төгрөгний цалинг ямар түвшний хүнд өгдөг талаарх мэдээлэл нь их тустай байх болно. Хөдөлмөрийн биржийн вебсайт статистикаас олж харах боломжтой.

Алхам 2.
Шинэ ажлын байр эсвэл одоо ажиллаж байгаа ажлынхаа шаардлага тодорхойлтыг зүтгэл гарган хайлт хийн ол. Энэхүү мэдээлэл нь дээд албан тушаалтнуудын юуг хүсэн хүлээж, шаардаж байгааг тодорхой болгоход тусална. Энэ шаардлагуудыг хангавал өндөр цалин авах боломжтой болно.

Алхам 3.
Цалингаа нэмүүлэх санал тавихад дээд албан тушаалтан өмнөх туршлага, хадгаламжиндаа хэдэн төгрөгтэй байсан, цалингийн нэмэгдэл авах болсон шалтгаан, ажлын амжилт зэргийг асууж магадгүй учир тохирох хариултуудыг урьдаас төлөвлө.

Алхам 4.
Цалингаа нэмүүлэх тухай санал тавихдаа яг юу гэж хэлэхээ бэлдэж төлөвлө. Илүү цалин авах тухайгаа утсаар эсвэл е-майлаар урьдчилж хэлэх хэрэггүй тусгай цаг аван уулзалт хийгээрэй.

Алхам 5.
Цалингаа нэмүүлэх талаар ярихаас өмнө арай бага ач холбогдолтой шаардлагууд тухайлбал арай уян хатан ажиллах талаар, урамшуулал, нөхөн төлбөр зэргээс эхлээд нөхцөл байдлыг зөв мэдэрч гол асуудлаа дэвшүүлэн тавих хэрэгтэй.

Алхам 6.
Хариу саналыг нь маш анхааралтай сонсоорой. Тантай холбоотой гүйцэтгэлтэй холбоотой зөвлөмж, саналыг сайтар анхаарч аваарай. Хэрэв эргэлзээтэй зүйл гарвал тодорхой болгож асуухаа мартваа.

Алхам 7.
Ярилцлагын төгсгөлд сайн ажиллаж чадна гэдгээ илэрхийлээрэй. Шийдвэр гаргахад үнэ цэнэтэй цөөхөн үг хүчтэй нөлөөлнө шүү дээ.


Хэрэв та цалингаа нэмүүлж чадвал сайхан хэрэг. Нэмэгдүүлж чадаагүй байсан ч та хэрхэн ажиллах талаар санаа, зөвлөмж авсан тань амжилт түүнийгээ хэрэгжүүлээрэй. Дараагийн удаа дахин хүсэлт гаргахад хамгийн түрүүнд та цалингаа нэмүүлэх хүн нь байх болно.

Таны гар утас оригинал уу?

hummer-ht1-cellphoneХүн бүхний өргөн хэрэглээний, амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон гар утсаа та энэ удаа сонжоод үзээрэй. Үнэхээр таны утас оригинал уу?
Гар утсандаа *#06# гээд бичээд үзээрэй. Гарч ирсэн сериал номеруудын 7 ба 8 дахь орнуудаас та утсаа ориг эсэхийг шалгаж үзэж болно. Энэ нь олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр юм. Гар утсыг угсарсан байвал хулхи, үйлдвэрлэсэн байвал орги гэж тооцно.

Хамгийн сайн утас
Хэрвээ 7 ба 8 дахь орон нь 00 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь жинхэнэ үйлдвэрлэлдээ хийгдсэн гэдэг нь батлагдана. Таны утас Нокиа фирмийнх бол утас яг Нокиа фирмдээ үйлдвэрлэгдсэн гэсэн үг.

Боломжийн сайн утас
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 01 юм уу 10 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Финлянд улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд мөн сайн чанарын утас гэж ойлгож болно.
Дундаж утас
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 08 юмуу 80 гэсэн цифртэй байвал утас тань Герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд тийм ч муу утас биш юм байна.
Муу утас
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 02 юм уу 20 байвал утас тань чанарын хувьд муу ба Арабын нэгдсэн Эмират улсад угсрагдсан байдаг.
Маш муу буюу маш аюултай
Хэрэв 7 ба 8 дахь орон нь 13 гэсэн цифрүүд байвал энэхүү утас нь Азербайжанд угсрагдсан бөгөөд хамгийн муу чанарын утас. Мөн энэхүү утас нь эрүүл мэндэд ч муу хор нөлөөтэй гэнэ шүү. Тиймээс та утсаа солисон нь дээр гэж зөвлөж байна.

Карерыг тань өсгөх 9 зарчим

Хүн бүрийн амжилтанд хүрэх арга зам өөр байдаг. Үнэндээ амжилтанд хүрэхэд заавал агуу авьяас чадвартай байх албагүй юм. Онцгой авьяасгүй ч гэсэн карер нь дээшилж байгаа хүмүүсийг хараад гайхаж байсан удаа бий юу? Тэгвэл танд ч гэсэн тийм боломж байна.

1. Хайрцагаас гадуур сэтгэх
Компанид асуудал гарсан тохиолдолд зөвхөн компаны нүдээр бус, ажилтаны нүдээр бус харин хэрэглэгчдийн нүдээр, хөндлөнгийн нүдээр, 6 настай хүүхдийн нүдээр асуудалд ханд. Мэргэжлийн хүн болох гэж онол яриад суух хэрэг байхгүй. Таны онол ярих бус харин оновчтой шийдэл л хэрэгтэй. Асуудлын шийдлийг олохдоо заавал оффисд суух шаардлагагүй. Оффисоосоо гараад компаны бус хүмүүстэй ярилц, орчин тойрноо ажигла. Тэр цагт л танд бусдаас өөр санаа орж ирэх магадлалтай.

2. Боломжийг хамгийн түрүүн шүүрч ав
Хэн ч хөдлөхгүй байхад ганцаараа түрүүлж хөдөл. Хариуцлагаас их айх хэрэггүй. Шинэ төслийг хариуцан авж, багийн дарга бол. Энэ бол боломжийг олж авах хамгийн амархан арга.

3. Сурах хүсэл эрмэлзэл
Эхлээд ажил хүлээж авсаны дараа хэсэг хугацаа өнгөрхөөр хүн бүр өөрийн ажилдаа дадал болдог. Ажил гарт ороод ирэхээр ихэнх хүмүүс хэвийн ажилдаа дасаж, шинийг эрэлхийлэх хүсэл нь буурна. Тиймээс карераа ахиулмаар байвал нэг байрандаа гацаж болохгүй. Байнга хөдөлж өөрийгөө хөгжүүл. Шинийг оролд.

4. Туслах эрмэлзэл
Амьдралын турш бид олон удаа өгж, авалцдаг. Бусдад тусал. Эргээд тэд танд тусална. Үүнийг дагаад ажлын байрандээрх уур амьсгал таатай болж, таны нэр хүнд өснө. Таныг албан тушаал ахихад хэн ч саад болохгүй болов уу.

5. Харилцаа
Мэдээж харилцаа сайн байх хэрэгтэй. Хэрвээ таны албан байгууллага хэд хэдэн албатай бол зөвхөн өөрийн албанаасаа гадна бусад албаны хүмүүстэйгээ харилцаатай бай. Учир нь энэ нь мэдээллээс хоцрохгүй байх сайн арга. Тэд ч гэсэн таныг бас бусдад сурталчилах болно. Нөгөө талаас байгууллагадаа нэр хүндтэй, олонд танигдсан байх нь албан тушаал ахихад бас нилээд нөлөөлнө шүү.

6. Хүмүүсийн асуудлыг хуваалц
Асуудалд орсон нөхдөөсөө бүү зугтаа. Тэд хичнээн их зовлон шаналалаа ярьж байсан ч тэднээс зугтаах хэрэггүй. Харин тэднийг сонсож, болж өгвөл зөв шийдэл олж өгөхийг хичээ. Ихэнх хүмүүст энэ зан чанар дутагддаг. Тэгээд тэдэнд аль болох эерэг байдлаар ханд. Таны эерэг хандлага олны анхаарлыг татах болно.

7. Энгийн байх
Хямсгар, их занд давуу талууд байдаг ч энгийн байдлаас илүү олон хүмүүсийг өөртөө татаж чадахгүй. Та ажлаа хийж чадаж байгаа тохиолдолд аяндаа хүмүүс таныг хүндэлнэ. Гэхдээ хэзээд энгийн байгаарай.

8. Практикт тулгуурла
Сэтгэл хөдлөлөө барь. Сэтгэл хөдлөлөөр хэзээ ч бүү шийдвэр гарга. Харин практикт тулгуурласан шийдвэр, үйлдэл хэзээ ч буруудахгүй.

9. Менежменттэй бай
Та хичээнгүй ажиллаж болно. Гэхдээ ажлын үр дүнгээ бусдад таниулж мэдүүлэхгүйгээр таныг хэн ч үнэлэхгүй. Тиймээс ажиллахын хажуугаар менежменттэй байгаарай.
• Сайн ажилла
• Өөрийн ажлаа бусдад таниул
• Өөрийн ажлын үр дүнг зөв хүмүүст нь зөв цагт танилцуул

Та дээрх зүйлсийг нэг хэрэгжүүлээд үзээрэй. Таны карер өсөх л болно.

LAPTOP ны Кeyboard ажиллахгүй бол яах вэ?

1. Товчлуурыг олон удаа дарж ажилладаг
Кeyboard ажиллахгүй байх нэг шалтгаан нь товчлууруудын завсар хог шороо орох байдаг. Хэрвээ товчлуурууд олон удаа, хүчтэй дарж байж ажиллаж байвал хог шороо орсоноос болсон гэсэн үг. Тиймээс Кeyboard өө цэвэрлээрэй.

2. Буруу үсэгнүүд гарах
Хэрвээ таныг А үсэг дээр дарахад Б үсэг гарах мэтээр өөр үсэгнүүд гараад байвал энэ нь software д асуудал үүссэн гэсэн үг.

Үүнийг засахын тулд
1. Control panel руу орно.
2. Regional and Language Services – Languages- Details - Key Settings
3. Гарч ирэх сонголтоос Between Input Languages г сонгоод Change Key Sequence товчлуурыг дарна.

3. Үсэгний оронд тоо гарах
Хэрвээ үсэг дарахад оронд нь тоо гараад байвал та буруу товчлуурыг дарсан байх магадлалтай.

Үүнийг дасахын тулд
(Fn+Num Lock) ыг дарах эсвэл (Fn+Shift+Num Lock) г дарсанаар асуудал шийдэгдэх болно.

Машиныхаа дугуйг азотын хийгээр хийлэх нь ямар ашигтай вэ?

Машины дугуйг азотын хийгээр хийлэх нь энгийн агаараар шахахаас илүү ашигтай байж чадах уу? Шатахуунд хэмнэлттэй юу, машины жолоодлогод нөлөөтэй юу, мөн дугуйны эдэлгээг уртасгах уу?

Бидний амьсгалж буй агаарын 78 хувь нь азотын хий, 21 хувь нь хүчилтөрөгч, үлдсэн хувь нь ус, нүүрстөрөгч зэрэг бодисууд байдаг. Дугуйгаа цэвэр 100 хувийн азотын хийгээр хийлэх нь зарим нэг давуу талтай.

Азот нь хүчилтөрөгчийг бодвол резинээр нэвтэрч гарах нь бага тул дугуй хийгээ удаан хадгалана гэсэн үг. Мөн азотын хийгээр хийлсэн дугуй дулааны хэм болон даралтын өөрчлөлтийг сайн тэсвэрлэдэг болохоор машины уралдаанд өргөнөөр хэрэглэдэг. Та салхи татуулан давхиж, огцом эргэлт хийх дуртай бол дугуйгаа азотын хийгээр хийлүүлэхээ мартав даа.

Нийтийн унаа, холын замд явах машины дугуйг азотын хийгээр хийлэх нь аюулгүйн талаасаа ч мөн ашигтай. Учир нь азотын хийгээр хийлэх нь дугуйнд чийг буюу ус оруулахгүй байх сайн талтай. Азотын хийгээр хийлэхдээ хүчилтөрөгчийг бүрэн гаргахын тулд олон удаа хийлдэг тул ус чийгийг ч мөн гүйцэд гаргаж чаддаг байна. Тэгвэл дугуйнд ус чийг орох нь ямар хор уршигтайг та бүхэн сайн мэдэх бизээ. Наанадаж метал обуданд зэврэл үүсгэнэ. Хурдан давхих, огцом эргэлт хийх үед дугуйн доторх ус чийг нь хуурай агаараас хурдан халдаг тул дугуй амархан хагарах аюултай.

Машинаараа бага зэрэг хурдтай давхиж байгаад замаас гарч зогсоод дугуйныхаа хийн бөглөөг онгойлгон эрхий хуруугаараа дарж үзээрэй. Хуруу тань чийгтэй болсон байвал дугуйнд ус байна гэсэн үг. Дугуйг хийлэх үед ус чийг хамт орох нь тун амархан. Мөн дугуйгаа хийлэхийн өмнө халуун наранд дор хаяж цаг байлгах хэрэгтэй гэж зөвлөдөг.

Азотын хийгээр дугуйгаа хийлэх нь мэдээж харьцангуй үнэтэй. Гэхдээ машины тань дугуй хийгээ удаан барина, дугуй засварын зардалыг багагүй хэмнэнэ, мөн машины шатахуун зарцуулалтыг ч бага зэрэг багасгах давуу талтай. Хамгийн гол нь аюулгүй байдлын баталгааг тань тодорхой хувиар нэмэгдүүлэх юм шүү дээ.

Хэрхэн богино хугацаанд аз жаргалтай болох

Амьдралын олон асуудлуудад нухлагдсаар бид амьдралаас аз жаргалыг мэдрэхээ мартсан байдаг. Юм болгоноос өө хайхаас бус аз жаргалыг хайх нь цөөхөн. Үнэндээ аз жаргалыг та өөрөө хайж олохоос нааш хэзээ ч аз жаргал байдаггүй гэдэг.
Яаж амар аргаар амьдралаас аз жаргал мэдрэх вэ?

1. Дараагийн удаа хэрхэн аз жаргалыг мэдрэхээ бодох бус харин одоогийн аз жаргалыг мэдрэх нь чухал.
Бид ямар нэг том зүйл болвол өөрийгөө ямар аз жаргалтай хүн болохоо, “ Тэгэх юм бол бид аз жаргалтай болно доо” гэх мэтээр дараагийн зүйлсийг бодсоор одоогоо мартах нь бий. Тэгэхээр өдөр бүр 3 зүйлсээс аз жаргалыг олж мэдэрнэ гэж өөртөө амал. Найз залуутайгаа уулзаад тэврэх үед төрөх сайхан мэдрэмж, өдрийн хоолны тань гайхалтай амт гээд юу ч байж болно.
Хамгийн гол нь амьдралын жижиг сажиг зүйлсээс аз жаргалыг мэдрэхийг хичээ.

2. Тодорхой хугацаанд нэг л зүйлийг хийх.
Ихэнхдээ хүмүүс зэрэг зэрэг үйлдэл хийх нь их зүйлийг амжуулдаг гэж боддогоос олон зүйлийг хийж гүйцэтгэх үеэдээ аз жаргалыг мэдэрдэг гэж боддог. Жишээ нь хоол хийж байхдаа кино үзэх, хажуугаар нь хүнтэй юм ярих. Гэтэл дараа нь та тэдгээр зүйлсээс алийг нь ч бүрэн гүйцэд санадаггүй. Учир нь хүний тархи олон зүйлийг нэгэн зэрэг хийж чададгүй байна.
Тэгхээр хэрвээ та сэтгэлээ бага ч гэсэн сэргээхийг хүсвэл хэдхэн минут ч гэсэн youtube –н видео үзэж инээж суухад гэмгүй юм. Гэхдээ хажуугаар нь юу ч хийх хэрэггүй. Зөвхөн видеонд л анхаарлаа хандуулаарай.

3. Өөрийгөө өнгөрсөн зүйлсээс тусгаарла.
Өнгөрсөн үйл явдалыг дараа нь эргэн эргэн бодох нь одоо болж буй үйл явдалаас өөрийгөө тусгаарлахад хүргэнэ. Өнгөрсөн муу дурсамжуудыг хэт их бодох нь таныг стрессд оруулаад зогсохгүй та болж буй үйл явдалаас аз жаргалыг олж харж чадахаа болино. Тиймээс өнгөрсөнийг өнгөрсөнд орхиод бүхнийг шинэ нүдээр олж харах нь аз жаргалыг мэдрэх чухал арга юм шүү.

4. Асуулт тавихаа боль. Яагаад би түүнтэй уулзсан юм бол, Яагаад хүмүүс ийм байдаг юм бэ гэх мэтчилэн яагаад гэсэн асуултуудыг аль болох битгий тавь. Зүгээр л байгаагаар нь хүлээн ав. Хэрвээ тэгэж чадахгүй байвал зүгээр л бодохоо больчих. Бодох тусам таныг төөрөгдөлд оруулдаг гэдгийг санах хэрэгтэй.
Аз жаргал бол сонголт. Хүн аз жаргалтай байхыг сонгосон үед аз жаргал ирдэг гэдэг.

Facebook – г хэрхэн бизнесийнхээ мэдээллийн хуудас болгох вэ?

Одоо үед онлайнаар бизнесийнхээ мэдээ, мэдээллийг тараах нь хамгийн хүртээмжтэй арга хэрэгсэл гэж үздэг болжээ. Интернетийг хэрэглэх хэрэглэгчидийн тоо хурдтай өсөж буй ийм үед зөв арга хэрэгсэлээ сонгож чадвал мэдээллийг хурдан хугацаанд олон хүмүүст хүртээх боломжтой юм. Гэсэн ч ихэнх компани, албан байгууллагууд өөрсдийн сайттай болсон хэдий ч сайтууддах мэдээллүүд нь хуучирсан, уйтгартай, төдийлөн хэрэгтэй мэдээлийг хүргэж чадахгүйгээс гадна хүмүүст хүрэх нь бага байна.

Тэгвэл Facebook нь бизнесийнхээ мэдээ мэдээллийг сурталчилж болох оновчтой арга юм. Тэр дундаа бизнесийг сурталчилж байгаа тохиолдолд Facebook Fan Pages хамгийн тохиромжтой. Учир нь нэвтэрч ороход элдэв янзын хаалт багатай, бусдад хүртэх хүртээмж өндөр байдаг. Түүнчлэн бусад мэдээллийн түгээгч сайтуудаас илүү мэдээлэл түгээх чадвартай, олон мэдээлэл агуулж чаддагаараа давуу талтай юм.

Дараах зөвлөгөө танд хэрхэн бизнесийнхээ Fan Pages – г нээж, мөн зохион байгуулж болохыг товчхон зааж өгнө.

Ерөнхий тохируулга

Та юуны өмнө Facebook руу өөрийн дансаараа орох хэрэгтэй. Харин дараа нь facebook.com/pages/create.php линкрүү орсоноор шинэ Fan Page нээх боломжтой болно. Та гарч ирэх зааврын дагуу бүх нүхнүүдийг бөглөснөөр таны компаны мэдээлэл бүрэн гүйцэд бусдад харагдах юм. Та бөглөх боломжтой бүх нүхнүүдийг бөглөх тусам таны компаны талаарх мэдээлэл бусдад илүү сайн хүрнэ гэдгийг санах хэрэгтэй.

Fan Page-дээ мэдээ, мэдээлэл оруулах

Өөрийн компаны сайтаасаа, эсвэл блог, Twitter зэрэг мэдээллийн сайтуудыг ашигладаг тохиолдолд тэдгээр сайтуудаасаа шууд Fan Page рүүгээ мэдээллээ оруулах боломжтой байдаг.
Жишээ нь: Networked blogs, Social RSS, Involver For pages гм.

Жишээ нь та Twitter , Facebook –г хооронд нь холбохыг хүсвэл http://www.facebook.com/twitter/ байдлаар орж болно.

Зураг, линк, видео оруулах

Зураг, линк, видео оруулсанаар та өөрийн бизнес, компани, бүтээгдэхүүний танилцуулга, брошур, реклам, сайтын хаяг зэргийг оруулж болно. Ингэснээр та үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ бүрэн танилцуулж чадах юм.

Видео оруулахад танд 2 сонголт гарч ирнэ.
1. Бэлэн видеогоо шууд upload хийх.
2. Шууд вэб камераа ашиглаад видео бичих

Эсвэл та видеогоо Youtube руу хуулсаны дараа Youtube VideoBox ашиглан видеогоо Fan Page рүүгээ хуулж болно.
Fan Page н нүүрний зүүн доод буланд Links хэсэг байх ба энд хэрэгтэй мэдээлэл агуулсан сайтуудыг оруулаарай.

Найзуудаа урь

Ингээд та Fan Page –ээ бүрэн болгосон гэж үзвэл найзуудаа урьж, найзын тоогоо олон болгох хэрэгтэй. Таны фенүүд нэгэнт 25 хүрсэн бол та өөрийн нүүрэндээ нэр өгөх эрхтэй болдог. Нэр өгөхийн тулд http://www.facebook.com/username/ руу ороод “Set a username for your Pages” дарахад л болоо.


Ингээд дараагийн удаа та http://www.facebook.com/таны өгсөн нэр гэсэн линкээр шууд Fan Page рүүгээ ордог болно.

Twitter ашиглан бизнесээ сурталчилах нь

Twitter нь сүүлийн үеийн мэдээ мэдээллийг олох шилдэг арга болоод байгаа. Гэхдээ өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, компаны мэдээллийг бусдад түгээх нь танаас нилээд авьяас шаардана.

Тиймээс танд Twitter –г хэрхэн зөв ашиглах талаар хэдэн зөвлөгөө өгье.

1. Хэрэглэгчид тань Twitter ашиглаж байна уу?
Хэрэглэгчид тань Twitter –г ашигладаг эсэх, хэр зэрэг ашиглаж байгааг олж мэдээрэй. Мэдээж ер ашигладаггүй бол хэцүү л дээ. Хэрэглэж байгаа бол ямар түвшинд, хэрэгтэй мэдээлэл тэдэнд очиж байгаа эсэхэд анхаар.

2. Компаныха зорилгыг тодорхойл.
Та чухам Twitter ашиглаад юу хийхийг хүсэж байна вэ? Бараагаа сурталчилах уу, эсвэл мэдээлэл түгээх үү? Үүнийг та тодорхойлсоны дараа түүндээ тохируулж чаашид яахаа шийдэх хэрэгтэй.

3. Танилцуулга нэрүүд компаны тодотголтой байх эсэх
Хэрвээ компаны ажилчид бүгд Twitter ашиглаж байгаа бол өөрсдийгөө тухайн нэг компаны ажилчин гэдгээ тодотгох үүднээс компаныхаа нэр, эсвэл зургыг оруулах нь зөв байдаг.

4. Үр дүнд анхаар
Twitter -г хэрхэн үр дүнтэй ашиглаж байгаа нь үнэндээ хэр олон хүн таныг дагаж, хэр олон хүнийг та дагаж байгаадаа биш. Гагцхүү та хэр олон хүмүүстэй идэвхтэй харилцаанд байгаа нь гол юм. Зүгээр өөрсдийн компаны үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг сурталчилахын оронд тэдэнтэй харилцаж байх хэрэгтэй.

5. Хэтрүүлэх хэрэггүй, энгийн л бай.
Twitter хэт их бүтэцжсэн, хэт их зохион байгуулалттай байх албагүй. Аливаа зүйл нь энгийн байх тусам хэрэглэгчидэд амар байх болно.

6. Хэрэглэгчид, компаныг сонирхож буй хүмүүстэй шууд харилцаж, тэдний асуусан зүйлсэд хариулт өгөх гэж яарах хэрэггүй. Харин хэсэг хугацаанд тэдний санаа бодол, хандлагыг судал. Тэгээд эцэст нь эргээд ямар хариу илгээхээ шийдэх хэрэгтэй шүү.

7. Итгэлцэлийг бий болго. Итгэлцэл бол Twitter -г хөгжүүлэх гол хүчин зүйл. Танай компани ямар нэг бүтээгдэхүүнийг сайн л гэсэн бол хүн бүр түүнд ямар нэг эргэлзээгүйгээр итгэдэг байх. Ийм итгэлцэлийг бий болгохын тулд анхнаасаа Twitter –т тавьж буй мэдээллүүд тань чанартай, үнэн байх ёстой.

Facebook хэрэглэгчидийн заавал мэдэх шаардлагатай 7 тохиргоо

Facebook-н тохиргоог сайтар хийгээгүйгээс таны талаарх бүх мэдээлэл бусдад харагдах эсвэл хакердах зэрэг хүндрэлүүд гардаг. Дараах тохиргоонуудыг хийж сурсанаар та өөрийнхөө Facebook –г өөрийн хүссэнээр тохируулж, мөн хувийн нууцаа хамгаалж сурна.

1. Найзуудынхаа хаягын жагсаалтыг ашигла ( Friends list)
Танд хэрвээ олон найзууд байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь их сургууль, ажил, гэр бүл найзууд гэх мэтээр ангилж болно. Энэ нь дараа нь хайлт хийхэд хүртэл амар байх болно.


2. Өөрийн мэдээллээ бусдаас нуух
Та өөрийн хувийн мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд Privacy Settings-Profile Information руу ороод About me-н хойно байрлах тохиргооруу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only Friends, эсвэл хэсэгхэн бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customize г дарах хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорхи нүдэнд нь тухайн хүний мэйл эсвэл нэрийг бичээрэй.

3. Өөрийгөө хайлтын системээс устга
Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны Facebook хаягыг мэдэх нь утгагүй. Тиймээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд
• Та Privacy SettingsSearch гэж ороод Everyone тохиргоог Only friends болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд таны Facebook гарч ирэх болно.

4. Өөрийгөө Google –с устга
Privacy Settings – Search гэж орохоор Public Search Results гэсний хойно Allow нүдийг чагтласан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээ мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэр нүдний чагтыг арилгах хэрэгтэй.

5. Зураг, видеогоо нууцлах
Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ.
Үүний тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information г дар.
Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм.
Photos and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулсанаар өөрийн болоод өрөөлийн оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.

6. Албумаа хамгаал.
Фото албумаа бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийгээрэй.


7. Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал
Хэрвээ хэн нэг хүн таны зурагнууддээр муу муухай комментууд бичиж, ёс бус авир гаргах аваас тэрхүү хүмүүсийг таны Facebook рүү орох эрхийг нь хаах буюу ямар ч тохиолдолд тэр хүн таны Facebook т дахин элдэв янзын юм бичиж чадахгүй болгож болно.
Ингэхийн тулд Privacy Settings рүү ороод Block List ыг дар. Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний мэйл хаяг, нэрийг нь бичихэд л болоо.

Шалгалтын үеэр стрессдэхгүй байх аргууд

Шалгалтын үеэр оюутнууд стрессд орох нь элбэг байдаг. Сайн дүн авах, эцэг эхийнхээ урмыг хугалахгүй байх, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй байх гээд олон зүйлийн улмаас стресс бий болдог.
Стресс нь сөрөг бодлуудыг үүсгэдэг. Тэр нь даамжирсаар сүүлдээ хүнийг юу ч хиймээргүй санагдахад хүргэнэ. Гарч болох бүх муу үр дүнг бодох нь хүний өөрийн хүч чадлыг хүлж орхидог буюу хүн өөрийн бүх хүч чадлаараа ажиллаж чадахаа болидог гэсэн үг.

Стресс бидний мэдлээс гарах үед эрүүл мэндэд хор учруулж эхэлдэг:

• Идэвх буурна
• Бие болоод сэтгэлийн хувьд зовлонд унаж, ядарч сульдана.

Стрессийн шинж тэмдгүүд

Идэвхигүй болох: төвлөрч чадахгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг дүгнэх, хүлээж авах чадвар муудах
Биеийн хувьд гарах өөрчлөлтүүд: толгой, хэвлийгээр өвдөх, зүрх хүчтэй цохилох, хөлрөх, чичрэх, дотор муурайрах, булчин чангарах
Мэдрэлийн хувьд гарах өөрчлөлтүүд:
сөрөг бодлууд, өөрт итэлгүй болох, нойр хулжих

Шалгалтын үеэр хэрхэн стрессдэхгүй байх вэ?

1. Цагаа ухаалгаар төлөвлө
Семестер эсвэл улирлын турш хичээлээ цаг тухайд нь хийж яв. Ер нь бол практикт оюутан сурагчид хичээлийг цаг тухайд нь унших бус яг шалгалтын өмнө бүгдийг нь уншдаг. Энэ нь нэг зэрэг их хэмжээний зүйл уншихад хүргэснээр таныг стрессд оруулна. Шалгалтын үеэр стрессгүй байх гол арга бол хичээлийг тухайн тухайн үед нь уншиж явах явдал байдаг.

2. Гарч болох алдааг үл хайхран айдсаа ялан дийл
• Сайн бэлд
• Цагийн хуваарийн дагуу ажилла
• Найзуудтайгаа хамт бэлд, бие биесээ шалга
• Бусдад аль болох мэдсэн зүйлсээ тайлбарлаж ярь. Энэ нь таныг шалгалтанд бэлдэж байгаа хэрэг.

3. Бодлоо бусадтай хуваалц
Болж өгвөл шалгалтынхаа тухай эцэг эхтэйгээ ярилц. Шалгалт хэр зэрэг хүнд болох, ямар хичээлийнх болох гээд тэдэнтэй санаа зовоож байгаа асуудлаа хуваалц. Ядахдаа л тэд таныг хүнд шалгалт өгж байгааг мэдэг.

4. Төсөөл. Айдсаа ял.
Төсөөлөх нь бодол санааг ятгах сайн арга. Хэрвээ таны шалгалт илтгэл тавих бол амжилттайгаар илтгэл тавьж байна гэж төсөөл. Хэрвээ та төсөөлөлдөө айдсаа давж чадвал амьдралдээр бас давж чадна гэсэн үг.

5. Унтаж амар
Хичээл хийж байна гээд шөнөжин суух явдал байдаг. Гэтэл үнэндээ шөнө тархины ажиллагаа мууддаг тул таны уншиж буй зүйлс маргааш таны толгойд байх нь ховор. Тэрний оронд эртхэн унтаад боссоны маргааш толгой тань сэргэг байх болно шүү.

6. Сурах орчноо сайн бүрдүүл
• Хичээл давтах үед орчин тойронд дуу чимээ бага, тод гэрэлгүй байх нь тааламжтай
• Өрөө цэвэр агаараар дүүрэн байх
• Тв, радио, утсаа унтраа
• Бусад бодлуудаа хая

7. Шалгалт эхлэх үед шууд л мэддэг зүйлсээсээ эхлэн хийж эхэл. Энэ нь таныг итгэлтэй болгосноор хүнд асуултуудыг та амархаан бөглөчихнө.

8. Сөрөг энергитэй хүмүүсээс хол бай.
Олон хичээлдээр уначихсан, эсвэл байнга үглэж, шалгалтанд муу дүн авсанаа ярьж явдаг хүмүүсээс холхон бай. Харин хичээлдээ идэвхтэй, хичээлээ мэддэг хүмүүстэй цуг байгаарай. Тэд танд олон зүйл зааж өгөхөөс гадна тэдний энерги нь хүртэл эерэг байдаг.

9. Сайн хооллох
Шалгалтын үеэр сайн хооллох нь чухал. Гэхдээ эрүүл, зөв хоол сонгох хэрэгтэй. Жишээ нь шөнө хичээл унших гэж байна гээд кофе ихээр уух нь буюуу юм.Кофены найрлага нь хүний оюун санааны төвлөрөх явцад саад болдог юм байна.
Түүнчлэн шалгалтын өглөө хоол сайн ид. Шалгалт өгж байх үед гэдэс өлсөх нь анхаарлыг тань сарьнуулах болно шүү дээ. Тиймээс их биш ч гэсэн өег хоол унд идээрэй.

10. Шалгалтын үеэр сэтгэл санааг тайван байлгах үүднээс бэлтгэлээ сайн ханга.
Шалгалтын өмнөх орой хувцас, дэвтэр цаас, үзэг, бал, тооны машин, баллуур, илүү үзэг зэргээ бэлдэж тавь. Бас сэрүүлгээ тавихаа бүү март. Эс бөгөөс өглөө бүх юмаа цуглуулах гэж та багагүй бухимдалд орно. Сандарч шалгалтанд орох нь яаж сайн байх билээ.

11. Шалгалтын дараа өөрийгөө баярлуул.
Та шалгалтаа хэр өгсөн нь гол биш. Нэгэнт л та шалгалтын цаана гарсан тул өөрийгөө баярлуул. Ангийнхантайгаа кино ч үзсэн болно шүү дээ.

Хэрхэн IBT TOEFL н өндөр оноо авах вэ?

Хэрвээ та гадны оронд сурах бодолтой байгаа бол TOEFL н оноо авах хэрэгтэй болно. Зарим хүмүүс гадаадын их дээд сургуульд орох гэж, тэтгэлэг авах гэж харин зарим хүмүүс албан тушаалын шаардлагаасаа болоод TOEFL өгдөг.
Өнөөдрийн байдлаар 110 оронд TOEFL н оноог хүлээн зөвшөөрч байна.
Үнэндээ TOEFL нь амархан шалгалт биш. Гэхдээ энэ шалгалтанд бэлдэх нь англи хэлний түвшинг асар ихээр сайжруулдаг байна. Их сургуульд олон төрлийн бие даалт хийж, илтгэл тавих хэрэг гардаг. Харин TOEFL нь эдгээр зүйлсийг хийхэд шаардагдах чадваруудыг танаас шалгана.
Гэхдээ та англи хэлэндээ сайн байлаа гээд өндөр оноо авна гэсэн баталгаа байхгүй. Тийм ч учраас TOEFL д бэлдэх тусгай курсууд хичээллэж, TOEFL н шалгалтыг хэрхэн өгөх стратегийг заадаг юм.

Танд дараах хэдэн стратегийг зааж өгье.

Шалгалтын өмнөх бэлтгэл
1. TOEFL нь таны их сургууль, коллежид сурч чадах эсэхийг тань шалгадаг тул мэргэжлийн үг хэллэгийг шалгах нь тодорхой. Тиймээс та мэргэжлийн үг хэллэгийн сангаа арвижуулах үүднээс англи хэлдээрх ном сонин ихээр уншаарай. Аль болох мэргэжлийн хэмжээнд бичсэн зүйлсийг их унших нь зөв.

2. Зарим хүмүүс курс, дамжааг ойшоодоггүй. Гэхдээ танд ганц удаа ч гэсэн суугаад үзэхийг зөвлөе. Учир нь шалгалтын талаар ерөнхий ойлголтгүйгээр та өөрөө бэлдэх нь үр дүн муутай байж магад. Харин чухам юу бэлдэж, юуг сурах ёстойгоо мэдчих аваас та өөрөө сүүлд бэлдэж болно. Энэ нь илүү үр дүнтэй байх болно.

3. Дасгал сайн хий. Гадуур TOEFL н дасгалууд олноор байдаг хэдий ч ганц хоёрхон дасгал хийгээд үр дүн нь төдийлөн сайн байхгүй. Тиймээс ганц сурах бичиг ашиглалгүйгээр интернетэд байх олон төрлийн дасгалуудыг хийгээрэй. Учир нь TOEFL н зарим асуулт сэдвүүд байнга өөрчлөгддөг. Гэтэл энд байгаа сурах бичгүүд хоцрогдсон байдаг тул танд яг хэрэгтэй зүйлийг зааж чадахгүй л болов уу. Харин интернетэд мэдээллүүд байнга өөрчлөгдөж байдаг тул та мэдээллээс хоцрохгүй.

Шалгалтын үеэр

4. Хэзээ ч бүү асуултуудыг алгас. Шалгалтын цаг маш давчуу байдаг тул эргэж тухайн асуултыг бөглөнө гэж бараг л байхгүй. Тиймээс тухайн үед нь л хурдан бөглөөд өнгөрөх хэрэгтэй.

5. Нүүрний дээд хэсэгт Help товчлуур байгаа. Үнэхээр шаардлагатай тохиолдолд энэ товчлуурыг дараарай. Үнэхээр яаралтай тохиолдолд шүү. Учир нь таныг Help хэсгийг үзэж суух үед шалгалтын цаг явсаар байх болно.

6. Нэг асуулт дээр бүү их цаг зарцуул. Үнэхээр мэдэхгүй бол хамгийн боломжит гэсэн хувилбаруудыг сонгож аваад тэндээсээ сонголтоо хий.

7. Цагаа хуваарил. Жишээ нь нийт хэдэн хэсэгтэй, хэсэг бүр хэдэн асуулттай гээд асуулт бүрт, хэсэг бүрт хэдэн минут зарцуулахаа товлох хэрэгтэй. Эс тэгвээс та сүүлийн асуултуудаа бөглөж чадахгүйд хүрнэ.

8. Унших хэсэгдээр та текстийг бүхлээр нь унших шаардлагагүй. Унших шаардлагатай бол ганц удаа л гүйлгэж унш. Асуултууд нь бүгд яг текстний дарааллаар байдаг тул та асуултын хариултыг бүх текстнээс хайх хэрэггүй гэсэн үг.

9. Шалгалтын үеэр ярианы хэсэг, сонсох хэсэгт микрофон зүүх хэрэгтэй болдог. Микрофон зүүхдээ микрофон тань чихэнд тань яг таарсан эсэхийг шалгаарай. Учир нь сайн тааруулж чадахгүй бол хажуу талын хүмүүсийн яриа чихэнд тань сонсогдоод саад учруулах болно шүү.

10. Хажуу талын хүмүүсийн хийж буй зүйл, материалд бүү анхаарал хандуул. Учир нь хүн бүрийн шалгалтын материал адил байх албагүй. Тиймээс хажуугийн хүн тань танаас өөр зүйл хийхийг хараад өөрийгөө тэднээс хоцорч байна гэж бүү бодоорой. Та ердөө цагаа харахад л болоо.

Унших хэсэг
• Үгийн сангаа баяжуул
• Богино хугацаанд их материалаас мэдээлэл авж сур
• Өмнө нь харж байгаагүй, эсвэл сайн мэдэхгүй үгээ доогуур нь зурж, өгүүлбэрээс утгыг нь олох
• Чи, би, тэр гэх мэт төлөөний үгсийг доогуур нь зурж, аль нэр үгтэй холбогдож байгааг нь олох.

Сонсох хэсэг
• Ярилцаж буй хүмүүсийн дууны өнгөнд анхаарал хандуулаарай. Мэдээж яриаг ойлгох нь гол боловч ойлгохгүй байгаа үед тухайн ярьж буй хүний ярианы өнгө, хэлбэр нь танд нилээд хэрэг болно.
• Лекцийн үеэр дурдаж буй тоо, ангилалуудыг заавал тэмдэглэж ав. Учир нь ихэнхдээ лекцийн үеэр ямар нэг зүйлийн ангилал, эсвэл тоо хэмжээг дурдах ба асуултанд заавал ирдэг. Харин харилцан ярианы үед бол тэгэх шаардлагагүй.

Ярианы хэсэг
• Ярианы хэсгийн хамгийн хэцүү нь ярих зүйлээ ердөө 15 секундэд бэлдэх явдал. Үүнийг сайн бэлдэх хэрэгтэй. Тусгай зориулагдсан программууд байдаг. Тэдгээр нь таныг 15 секундэд бэлдэж сурахад тусална.
• Ярианы хэсэгт маш энгийн сэдвээр, эсвэл энгийн зүйлсийн талаар яриа хийдэг тул та болж өгвөл сэдэв, салбар болгоны талаар мэдээлэл цуглуулж бэлдсэн байх хэрэгтэй.
• Хамгийн гол нь үгээ тод хэлэх хэрэгтэйгээс гадна өгүүлбэр хоорондын холбоосыг сайн хийгээрэй.

Бичих хэсэг
• Дүрмээ сайжруул. TOEFL нь шинэчлэгдээд дүрмийн хэсэггүй болсон ч бичгийн хэсэгт таны дүрмийг шалгачихна. Гэтэл хүмүүс дүрмийн хэсэггүй болсон гээд дүрмээ орхидог нь буруу юм.
• Өгүүлбэр хоорондын холбоосыг сайн хийх
• Бичгийн хэсэгтээ хэрэглэж буй үгнүүддээ анхаараарай. Учир нь бичгийн хэсэгт мэргэжлийн буюу албаны үг хэрэглэхийг шаардана.

Онлайнаар бизнес хийх аргууд

Өнөөгийн залуусын хүсэл мөрөөдөл онлайнаар бизнес эрхэлж, хялбар аргаар мөнгө олох, хурдан хугацаанд баяжих гээд дуусашгүй. Анхнаасаа онлайн бизнес эхэлж байх үед хүмүүсийн энэ сонирхол дээр тоглож зөндөө бизнес гарч ирснээр олон залуусыг урхидаж, мөнгийг нь сааж, цагийг нь үрж байсан билээ. Манайд ч гэсэн хаа нэгтээ хялбар мөнгө олох арга, зүгээр л сууж байхад чинь мөнгө ороод л байна гэх мэтээр худлаа рекламдаж байгаа харагддаг. Тиймээс Монгол залуустаа зориулж онлайн бизнесийн зөвхөн үнэн зөвлөмжийг уншихыг санал болгож байна.
Онлайнаар мөнгө олж болох ямар аргууд байдаг вэ?


Яг одоогоор бол хүмүүс тогтсон нилээд олон аргаар мөнгө хийж байна. Гэхдээ интернэт өөрөө баялаг учраас цаашид ч олон арга төрөхийг үгүйсгэх аргагүй юм.


1. Худалдаа эрхлэх. Хэрэв танд зарах бараа байвал та өөрийн сайт дээрээ эсвэл хэн нэгний худалдааны сайт дээр тавьж бараагаа зарж болно. Хүмүүс eBay, Amazon зэрэг томоохон худалдааны сайтууд ашигладаг. Тэд таны зарагдсан бараа болгоноос шимтгэл авах, мөн өөрийн онлайн дэлгүүр үүсгэсний гээд төлбөр авах болно. Одоогоор eBay монголчуудын хувьд хамгийн боломжийн сайт юм. Тэрэн дээр Хятадаас, Солонгосоос хүмүүс маш их бүтээгдэхүүнээ зардаг. eBay дээр бүтээгдэхүүнээ зарахын тулд харин түүний ажиллагааг маш сайн судалсан байх шаардлагатай. Хэрэв энэ талаар дэлгэрэнгүй сонирхож байвал доор хүсэлт дээр бичээрэй.

2. Өөрийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх. Хэрэв та өөрийн эзэмшсэн мэргэжилдээ бусдаас чадварлаг бол онлайнаар үйлчилгээ үзүүлж болно. Иймэрхүү үйлчилгээ хамгийн өндөр хөгжсөн нь одоогоор вэб болон дизайн хийх, хууль болон татварын зөвлөгөө өгөх зэрэг байна. Гэхдээ та www.elance.com гэдэг сайтаар орж үзвэл хүний хийж чадах мэргэжил мэдлэг бүхнээр хүмүүс үйлчилгээ үзүүлж байх вий.

3. Зуучлах. Зуучлах бизнес бол ер нь хамгийн хялбарт орно. Яагаад гэвэл та бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, нөөцлөлтөнд санаа зовохгүй, үйлчилгээний түргэн шуурхай чанартайд ч санаа зовохгүй, зүгээр л онлайнд байгаа 2 гарыг л уулзуулж буй хэрэг. Миний өмнө дурдсан бүх сайтууд зуучлах сайтууд юм. Амазон, eBay, Elance гэх мэт. Хэрэв энэ бизнесийг сонирхож байвал эдгээр бизнесүүд хэрхэн амжилт олсоныг сайтар судлах хэрэгтэй. Тэдний хэрэглэдэг захиалагч, гүйцэтгэгч нар бие биедээ үнэлгээ өгдөг системийг ашиглах нь зүйтэй юм.

4. Бусдын рекламыг тавьж мөнгө олох. Энэ бол вэб анх үүссэнээс авахуулаад эхэлсэн арга боловч олон янз болон өргөжиж байдаг. Өөрийн сайт дээрээ бусдын баннер тавих бол түгээмэл арга юм. Үүнээс гадна Гооглын реклам тавих, эсвэл рекламын сайтаас өөрийн сайтдаа тохирох реклам тавих гэх зэрэг арга байж болно. Гэхдээ энэ арга дөнгөж эхэлж байгаа бизнест тийм ч ашигтай шийдэл байж чаддаггүй.

5. Бусдын барааг сайт дээрээ зарж өгөх. Хэрэв та олонд танигдсан худалдааны сайт бол энэхүү аргыг хэрэглэж болно. Амазон, eBay, монголд бол tedy.mn-ын нэгэн адил бусдын барааг сайт дээрээ байршуулж зарагдсан бараа бүрээс шимтгэл авч болно. Гэхдээ үүний тулд сайн сервертэй, хэрэглэгчдийн итгэл найдварыг хүлээсэн сайт байх хэрэгтэй.



6. Мэдээллийн үйлчилгээ. Мэдээлэл судалгаа худалдах бизнес нь өнөө үед маш их хөгжиж байгаа бизнесийн тоонд орж байна. Нэгэн үе интернэт хэрэглэгчид зөвхөн үнэгүй мэдээлэл авах сонирхолтой байсан бол тэдгээр мэдээллүүд нь чанарын шаардлага хангахгүй тул энэхүү цоорхойг нөхөж шийдвэр гаргах түвшинд хэрэглэгдэх судалгаа шинжилгээний материалуудыг интернэтээр худалдаалах болжээ. Иймэрхүү төрлийн бизнес эрхлэхийн тулд эхлээд өөрийн гэсэн судалгааны баазтай байх шаардлагатай. Мөн үнэт материалаа цаашид тараагдахгүйгээр төлөвлөх хэрэгтэй байдаг.


Эдгээр нь интернэтэд хийж болох ерөнхий бизнесүүд бөгөөд өөр олон хэлбэр байж болохыг үгүйсгэхгүй. Өөр дурдагдаагүй бизнес байвал сэтгэгдэл дээр бичиж болно. Мөн интернэт бизнесийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Цахимын Интернэт Бизнесийн судалгааны материалыг худалдан авч уншиж болно.

PAYPAL интернет худалдааны аюулгүй хэрэгсэл

Интернет худалдаа өндөр хөгжсэн орнуудад компьютерынхээ араас л бүх зүйлээ амжуулах боломжтой болсон. Интернетээр дэлгүүр хэсэж, мөнгө гуйвуулж, юм зарж борлуулдаг. Гэсэн ч худалдаа хийж буй хүнтэйгээ нүүр нүүрээ харж чадахгүй, чухам ямар хүн байгууллагатай худалдаа хийж байгаагаа мэдэхгүй тул хууран мэхлэх асуудал ихээр гардаг. Тэгээд ч тухайн хүний санхүүгийн мэдээлэл бусдад алдагдах магадлал өндөр байдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэсэн нэг үйлчилгээ байдаг нь Paypal юм. Өөрөөр хэлбэл Paypal нь худалдан авагч, худалдагч 2ын аль альных нь аюулгүй байдлыг хангана.

Жишээ нь та интернетээр юм худалдаж авлаа гэхэд эхлээд Paypal таны өмнөөс мөнгө төлнө. Түүнчлэн таны мөнгө төлсөн гэсэн баталгаа Paypal д хадгалагдах тул дараа нь танд ямар нэг асуудал үүсэхгүй. Та худалдаж авсан бараагаа хүлээгээд л сууж байх болно.
Харин та юм худалдсан бол тухайн хүн мөнгөө үнэхээр төлөх эсэхэд санаа зовох хэрэггүй. Учир нь тухайн баталгааг Paypal даах болно.

Paypal гэж юу вэ?
• Онлайнаар төлбөр тооцоо хийх, мөнгө шилжүүлэх аюулгүй, энгийн үйлчилгээ буюу зуучлагч байгууллага
• Худалдаалагчидад санхүүгийн мэдээллээ дэлгэхгүйгээр арилжаа хий боломжийг олгоно

Яагаад аюулгүй вэ?
• Таны дансны мэдээллийг бусдад дэлгэхгүйгээр худалдаа хийх боломж олгодог
• Баталгаагүй, хууль бус худалдаачдаас таныг 100% хамгаална
• Залилах, хууран мэхлэх явдлаас таныг хамгаална

Арилжаа хийх
Paypal –г олон орны хэдэн мянган дэлгүүрүүд хүлээн зөвшөөрдөг. Ямар ямар дэлгүүрүүдэд хүлээн зөвшөөрдөг болохыг нь та энэ сайтаас харж болно.
Та онлайнаар юм худалдаж авахдаа төлбөр хийх сонголтуудаас Paypal гэсэн сонголтыг л сонгоход болоо. Үлдсэнийг нь Paypal зохицуулна.
Таны төлбөр Paypal р дамжин төлөгдөх болно. Түүнчлэн та кредит, дебит карт, банкны данс, эсвэл Paypal данснаасаа худалдаа хийх эсэхээ сонгох боломжтой.


Мөнгө шилжүүлэх
Та Paypal г ашиглан төлбөргүйгээр мөнгө шилжүүлэх, хүлээн авах боломжтойгоос гадна өөрийн онлайнаар хийсэн зарлагаа хянах боломжтой юм. Энэ бүхэнд ямар нэг ярвигтай үйлдэл байхгүй, та ердөө мэйлээр л энэ бүхнийг хийх боломжтой.

Paypal дансаа банкныхаа данстай холбох
Үүний талд та
1. Paypal дансаа нээнэ
2. Өөрийн банкиндах дансны мэдээллээ нэмнэ
3. Бакиндах мөнгөө Paypal ээр дамжуулан хэрэглэх, данс хооронд мөнгө шилжүүлэх боломжтой болно

Paypal кредит ба дебит карт
Та Paypal болон MasterCard н хамтарсан карт авч болно. Карт нь дэлхий даяар MasterCard г хүлээн зөвшөөрдөг бүх ATM д ашиглагдах боломжтой.

Paypal хэрхэн ажилладаг вэ?
1. Таны санхүүгийн мэдээлэл Paypal н серверт хадгалагдана.
2. Та Paypal г ашиглан онлайнаар төлбөр хийх хэрэгтэй болвол зөвхөн Paypal мэйл хаягаа өгөхөд болно.
3. Худалдаалагч Paypal ээс таны төлбөрийг хүлээн авах боловч таны талаарх мэдээллийг харах боломжгүй.

GDI -тэй автомашин монголын нөхцөлд тохиромжтой юу?

Автомашиныг анх зохион бүтээсэн цагаасаа эхлэн өнөө хүртэл илүү боловсронгүй дэвшилттэй технологийг өөртөө шингээн хөгжиж яваа билээ. 2005оноос эхлэн манайд GDI -тэй автомашин буюу түлшний шууд цацалттай бензин хөдөлгүүртэй автомашин орж ирэх нь түгээмэл болсон билээ. Мицубуши болон Тоёота автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн дарaах загваруудадаа энэ технологийг тусгажээ. Эдгээрээс монголд түгээмэл байдаг загваруудыг доорх жагсаалтанд үзүүлж байна. D4 нь GDI-тэй товчхондоо бол нэг ижил технологитэй юм.

Мицубуши-Galant, RVR ,IO Pajero, Pajero, Lancer

Тоёота- Mark 2 110, Corona, Nadia, Vista

GDI хэрхэн ажилдаг вэ?


Энэ нь бензин хөдөлгүүр болон дизель хөдөлгүүрийн түлшний цацалтын системтэй нийлж ажилладаг гэж хэлж болно. GDI-тэй хөдөлгүүрт 2 төрлийн насос байрлах ба нэг нь бензиний банк-нд байрладаг ба энэ насос нь тусгай удирлагаар өндөр даралт үүсгэн бензинийг 2дахь буюу үндсэн насост өгөх ба тодорхой шат дамжлага дамжин бензинд шаардлагатай даралтыг үүсгэн шаталтын камерт байрласан форсункаар тусгай хуулирал үүсгэхэд зориулагдсан хэлбэртэй поршингын толгойд цацаж өгдөг байна. Ингэж шатсан ажлын холимог буюу бензин агаар нь энгийн цацалттай машиныг бодвол маш сайн шатдаг байна.

Сайн тал.

Огцом хурд авалт болон 120км/цаг хурд дээр маш бага бензин зарцуулдаг.

Энгийн хөдөлгүүрийг бодвол хүчин чадал дундажаар 20% илүү.

Агаарт ялгаруулах Co2 болон азотын давхар исэлийн хэмжээ бага.

Муу тал.

Монголын нөхцөлд

Бензиний зарцуулалт яваандаа ихэсдэг

Хөдөлгүүрийн тос амархан бохирддог

Хөдөлгүүр доголдох ба энгийн нормальдаж байх үед унтах

Өвөл хүйтэнд болон энгийн үед асалт муудах

Өмхий сонин үнэртэй утаа ялгаруулдаг

Кастер руу бензин орох магадлал өндөр

Утааны ялгаруулалт ихсэнэ.

GDI нь үнхээр сайн технологи юм. Сүүлийн үеийн хөдөлгүүрүүд ихэнх нь энэ технологийг ашиглаж байгаа ба манай орны бензины хольц болон чанарт болоод манай оронд ийм нэр хүнд муутай байгаа юм. Харин муу тал нь монголын хэрэглээнд ажиглагдсан түгээмэл гэмтэлүүд юм. Хэдий япондоо олон жил явсан болон хөдөлгүүр болон GDI нь хуучирч муудсан нь эдгээр эвдрэлд нөлөөж байгаа ч ерөнхийдөө энэ технологийн хийцээс шалтгаалсан гэмтэл байв. Мөн хойд хөршөөсөө авч буй бензиний чанар тэдгээр нь эвдрэлийн шалгаан нь байгаа юм. Хойд хөрш ОХУ маань Герман улсруу бензин экспортлох тухай германы нэгэн сонинд хэлэхдээ манай хөдөлгүүрүүд удахгүй эвдрэхнээ гэсэн тухай уншиж байсан юм байна. Эдгээр бензиний гол ялгаа нь бензин дотор агуулагдах хүхрийн хольц юм. Бензинд агуулагдах хүхрийн хольц нь 5дахин их болоод ирэхээр чинь германы сонин хэвлэлүүд ингэж нийтлэх нь аргагүй биздээ.

GDI-тай хөдөлгүүрийн эвдрэл гэмтэл ба сэлбэг хэрэгсэл.

Үндсэн насон буюу GDI-д нарын маш мэдрэмтгий мэдрэгч байрладаг ба түүний ажлын суваг нь маш нарийхан ба муу бохирдол ихтэй бензин амархан бөглөрдөг ба ингэснээр уг суваг дахь даралтын тухай дохиог GDI мэдрэхгүйгээр байнгын ачаалалтай ажиллаж улмаар эвдэрдэг байна. Харин энгийн үед буюу нормальдах үед энэ дохио нь хэрэг болдоггүй учир хөдөлгүүр хэвийн ажилладаг байна. Ингэж эвдэрсэн тохиолдолд янзлах аргагүй ба солихоос нааш янзлагдахгүй. Үнийн хувьд 300.000-600.000ийн үнэтэй ба мөн бензиний шүүр нь амархан бохирддог. Дундажаар 80000-ийн үнэтэй мөн очлуур нь 25000-ийн үнэтэй. Эдгээр сэлбэгийн үнэ нь энгийн машиныг бодвол хэд дахин их зардалтай байдаг байна.

Нэмэлт

D4 нь GDI-ийг бодвол илүү өндөр даралт үүсгэдэг болхоос бусдаар ижил болно. Манайд эдгээр хөдөлгүүртэй машин зарагдах нь элбэг ба битгий худалдаж ав гэж чин сэтгэлээсээ зөвлөмөөр байна. Худалдаж авсан тохиолдолд буцааж зарахад ч асуудалтай хэцүү.

Хувцас арчилах сонирхолтой зөвлөгөөнүүд

Хувцасны эдэлгээ тухайн хувцасны чанараас шалтгаалах хэдий ч бас хэрхэн арчилахаас ихээхэн шалтгаалдаг аж.

Хувцасны ерөнхий арчилгаа:

1. Та ямар ч хувцас худалдан авсан бай юуны түрүүн өнгөгүй хумсны будгаар товчийг нь будаж байгаарай. Энэ нь товчны будаг нь халцрахаас хамгаалдаг юм.
2. Хувцаснаас илүү гарсан утаснуудыг хайчилж ав.
3. Цахилгааны хавчаарыг нь байнга цэвэрлэж бай. Ингэснээр цахилгаан саадгүйгээр ажиллах болно.
4. Хатаасан хувцас тань үрчийсэн байвал ванндаа халуун ус хийгээд дээр нь хувцас хатаагчдээрээ хувцасаа тохчих. Халуун уур хувцасны тань үрчлээг арилгах болно. Та заавал индүүдэх шаардлагагүй.

Улирлын шинж чанартай хувцаснуудаа хэрхэн хадгалах вэ?

Дулаан улирал ирэхээр та шүүб, пальто, ноолууран хувцаснуудаа хадгалах хэрэгтэй болдог. Харин дараа нь гаргаж ирээд өмсөхөд чанар нь алдагдаагүй, шинээрээ байх нь хамгаас чухал. Тэгвэл хэрхэн хадгалах вэ?

1. Шинэ хогийн сав нь хувцас хадгалах сайн сав болж чадна. Тэр тусмаа агааргүй, битүү бол бүрч сайн тул та заавал цагаан эрвээхэйнээс хамгаалах үрэл ч хийх хэрэггүй.
2. Модны үнэр цагаан эрвээхэйг үргээж байдаг. Тэгсэн хэдий ч мод хуучираад ирхээр үнэр нь гардаг тул цагаан эрвээхэй цугларах магадлал их болно. Тиймээс модны үнэрийг дахин гаргах үүднээс шүүгээнийхээ гаднахыг бага зэрэг зүлгүүрд. Энэ нь модны шинэхэн үнэрийг гаргах болно.
3. Модны үнэр зөвхөн цагаан эрвээхэйг үргээхээс бус үхүүлэхгүй. Тиймээс хувцасаа шүүгээнд хийж хадгалахаасаа өмнө сайтар цэвэрлэж, цагаан эрвээхэйний өндөгнүүд байгаа эсэхийг шалгаарай.

Чийг оруулахгүй байх

1. Хувцас чийгтэй орчинд удаан байхаар хөгц үүсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд сонин хуниаслаад хувцаснуудын завсар хийх хэрэгтэй. Сонин чийгийг өөртөө авна.

Гутал арчилах зөвлөгөө

1. Гутлын үдээсний үзүүр сэмэрчихээр гутал үдэхэд төвөгтэй байдаг шүү дээ. Тиймээс анх авахдаа л үзүүрийг нь өнгөгүй хумсны будгаар будчих хэрэгтэй.
2. Гутал дээр гарсан зураас, толбонуудыг хүнсний содоор арчивал арилдаг.
3. Арьсан гуталнуудыг гялалзуулахын тулд вазелин ашиглаж болно.

4. Мөн гутлыг өнгө оруулахын тулд тавилга өнгөлөгчийг цацаж болно. Дараа нь цэвэрхэн алчуураар арчиж авах хэрэгтэй.
5. Пүүз, кэтний резинэн хэсэг нь амархан хар болчихдог. Тэгээд ч арилахгүй төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл алчуур эсвэл порлонд хүнсний сод түрхээд үрж угаах хэрэгтэй. Энэ нь хир тогтсон хэсгийг сайн арилгадаг.
6. Хар, бор арьсан гуталнуудыг өнгө оруулахын тулд лемоны шүүсийг хэрэглээрэй. Харин дараа нь алчуураар сайн үрээрэй.
7. Гутлаа тосолсоны дараа гялалзсан хэвээр байлгахын тулд үсний спрейг цацаж болно.

8. Гуталны тосны оронд гарын лосион ашиглаж болно.
9. Арьсан гутал, эдлэлийг өнгө оруулахын тулд цагаан цууг ашиглаж болно.
10. Гутланд тань үнэр ороод байна уу? Тэгвэл давс ашиглах хэрэгтэй. Бүтэн оройжин давс хийж байлгахад үнэр нь эрс буурах болно.

Дууриамал тоормосны наклад хорт хавдарт хүргэдэг

Ямар жолоочыг сайн жолооч гэх вэ?

Машинаараа тулталж хурдалж чаддаг жолоочыг сайн жолооч гэнэ гэж та бодож байвал үгүй юм байна. Шаардлагатай цагт машинаа осолгүй зогсоож чаддаг жолоочыг сайн жолооч гэдэг юм байна. Мэдээж сайн жолооч байхын тулд тоормосны наклад чанартай байх нь маш чухал. Манай орны зах зээлд борлуулагдаж буй нийт накладны 80% нь урд хөршөөс орж ирдэг дууриамал наклад байдаг байна. Эдгээр наклад нь азмистан материалыг агуулсан байдаг байна. Та анзааарсан уу гадуур явж буй зарим машины обуд нь харалсан байдагыг. Тэгвэл тэр машины жолооч дууриамал наклад машиндаа авч хэрэглэсэн байна гэсэн үг. Машины тормос ачаалалын үед 400-700Целсийн градус хүртэл халдаг байна. Иймд чанаргүй азмистан наклад нь энэ ачаалалыг дийлэхгүй хагардаг ба улмаар машин зогсох газраа зогсож чаддагүй тоормосны зам уртасдаг байна. Манай зах зээлийн 80%-г эзэлсэн хуурамч наклад нь үнийн хувьд хямд боловч чанар эдэлгээний хувьд илүү богино настай байдаг байна. Иймд бага зэрэг үнэтэй ч гэсэн оригналь шинэ наклад эсвэл гадуур хуучин сэлбэг зардаг дэлгүүрээс орж ирсэн буюу бага зэрэг хэрэглэсэнг авах нь илүү эдийн засагт хэмнэлттэй сонголт байх болов уу?

Яагаад хорт хавдарт хүргэдэг бэ?

Зуны халуун өдөр цонхоо онгойлгоод явах дургүй хэн байх билээ. Тэгвэл эдгээр азмистан материалын хольцтой дууриамал наклад нь авто машин тоормослох явцад таны уушигаар дамжин таны биед ордог ба ингэснээр хорт хавдар үүсгэдэг байна. Учир нь Европын холбоод азмистан материалаар хийсэн дууриамал накладыг хүний биед маш их хор хөнөөлтэй учир худалдаалахыг хориглодог гэнэ. Манай оронд энэ талын ямар ч хууль эрх зүйн орчин болон хараа хяналт байхгүй учир эдгээр хүний биед хортой эдийн засаг эрүүл мэндэд хөнөөлтэй тоормосны наклад нь урд хөршөөс чөлөөтэй орж ирдэг байна.

Тоормосны наклад хадуулах гэж юу вэ?

Нийслэл Улаанбаатарт маань энэ тэндгүй наклад хадна гэсэнтэй та таардаг байх тэр тусмаа баянбүрдийн ойр хав; бидний нэрлэж заншиснаар амжиргааны гудамж буюу би чадныхан. Том оворын орос тэрэгны хэрэглэсэн накладны цаасыг таны хуучин тормосны наклад нь тааруулан дрилээр өрөмдөн тогтоож өгдөг ба энэ үйлчилгээ нь хямд үнэтэй түргэн шуурхай ч дараах муу талтай.

1. Хадуулсан наклад нь ориглань накладыг бодвол үүрч бутардаггүй ч тоормослох чадвар муутай тоормосны зам уртасдаг байна.

2. Хэрэглэх явцад дуусахдаа өрөмдөж тогтоосон хадаас нь тоормосны пеланзыг зурах магадлалтай ба ингэж зурагдсан пеланзыг заавал өнгөлүүлсэний дараа эргэн тавих хэрэгтэй. Өнгөлүүлээгүй тохиолдолд шинэ наклад тавихад хурдан дуусдаг ба мөн л тормосны зам уртасдаг байна.

Ингээд чанартай оригналь сэлбэг хэрэгсэл хэрэглэж эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалцгаая!

Топ 5 интернет залилангын хэлбэрүүд

Интернетээр хүмүүсээс мөнгө залилах олон аргууд байгаагаас дараах 5 төрлийн залилан түгээмэл байдаг байна. Та интернет хэрэглэдэг л бол эдгээр залиланд өртөх магадлалтай.


1. Дуудлага худалдааны залилан
Ebay зэрэг бараагаа дуудлага худалдаагаар зардаг онлайн худалдааны сайтуудад иймэрхүү төрлийн залилан гарч болно. Барааг дуудлага худалдаагаар зардаг сайтууд хамсаатнуудтайгаа хуйвалдах тохиолдол бий. Үнэ бага, чанар муу барааг хуйвалдаж албаар үнийг нь өсгөх тохиолдол байдаг. Түүнчлэн зарж байгаа бараа хуурамч, хулхи байх нь бий. Хэдий сертификат, албан ёсны гэсэн байсан ч та зөв худалдаа хийж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй байдаг.

2. Банкны залилан
Банкны хуурамч мэйлүүд мэйлээр явдаг залилангуудын ихээхэн хэсгийг эзэлдэг. Тэд танруу таны үйлчлүүлдэг банкны нэрийг барьж мэйл явуулах ба таны дансруу хэн нэгэн нэвтрэхийг оролдсон гэж мэдээлнэ. Тэгээд танруу линк илгээж таныг дансаа баталгаажуулахыг шаардана.

Гэтэл үнэндээ банкууд хэзээ ч таны мэдээллийг асууж мэйл явуулахгүй. Харин тэдгээр луйварчид таны дансыг хоослохыг л оролдож байгаа хэрэг.

3. Үнэгүй бараа
Мэйлээр танд таныг үнэгүй Laptop, iphone хожсон зэрэг мэйл ирнэ. Тэд Bill gates, Microsoft зэрэг нэр хүндтэй хүмүүс, компаны нэрийг барьж ийм мэйлүүдийг илгээдэг. Тэд таныг тухайн бүтээгдэхүүнийг авахын тулд хаяг, кредит картныхаа дугаарыг өгөхийг хүсдэг. Ингээд дараа нь гэнэт л таны картнуудаас өчнөөн хэмжээний мөнгө гарсан байхыг олж мэднэ.
Congratulations! You have won …… зэрэг мэйлүүдэд битгий итгэ.

4. Буяны үйл ажиллагааны нэрийг барьж мөнгө залилах
Дараагийн нэг томоохон залилан нь 9 сарын 11 ны явдал, террорист ажиллагаа, байгалын гамшиг зэргээс үүдэн гарсан байна. Тэд мөнгө хаана зарцуулахаа мэдэхгүй байгаа, буян үйлдэхийг хүсэж байгаа хүмүүсийг ашиглаад мөнгө авдаг. Тэд мэйлрүү тань мөнгө хандивлахыг уриалсан мэйлүүдийг илгээнэ. Тиймээс үнэхээр мөнгө хандивлахаар шийдсэн бол тухайн мэйл үнэхээр албан ёсны байгууллагаас ирсэн эсэхийг нь сайтар шалгах нь зөв.

5. Хулгайн хэргүүд
Энэ нь таны танил хэн нэгэн хулгайлагдсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилахад мөнгө хандивлах, эсвэл таны бичиг баримт хэн нэгэн гэмт этгээдэд байсан бөгөөд таныг өөрийн мэдээллээ баталгаажуулахын тулд мөнгө шилжүүлэхийг шаардана. Хэрвээ танд ийм мэйл ирвэл шууд л цагдаад хандаарай.

Ямар ч тохиолдолд хэн нэгэнд өөрийн мэдээллээ өгөхгүй байх нь таныг аль ч тохиолдолд аюулаас хамгаалах болно. Эсвэл заавал мэйл явуулсан байгууллагын албан ёсны оффисруу утасдаж асуух хэрэгтэй

Арьсанд сөргөөр нөлөөлөх зуршлууд

1. Нарнаас хамгаалах тос түрхэхгүй байх
Нар нь элч дулааныг ялгаруулдаг хэдий ч нарнаас ялгарах хэт ягаан туяа нь арьсыг бага ч гэсэн түлж байдаг. Хүмүүсийн гаргадаг нэг алдаа бол нарнаас хамгаалах тосныхоо үйлчлэлийг дутуу ойлгох явдал. Нарнаас хамгаалах тоснуудын үйлчлэх хугацаа бүр нь өөр өөр байдаг. Зарим нь зөвхөн 4 цаг үйлчилдэг байхад зарим нь 8 цаг үйлчилдэг. Тэгхээр та 8 цаг тутамд тосоо сэргээж байх хэрэгтэй болно. Нарны тос авах гэж байгаа бол хэр удаан үйлчилэхийг нь сайн асуугаарай.

2. Тамхи татах
Тамхи татдаг бол шууд тамхиа хаяхыг зөвлөе. Эрүүл мэндэд муу төдийгүй, таны арьсанд илүү олон үрчлээ, нүх сүв тогтооно шүү.



3. Хэт их алкохол хэрэглэх
Өдөрт та нэгээс илүү алкохолтой коктэйл уухад л таны арьсанд өөрчлөлт орж эхэлнэ. Алкохол нь арьсанд хөгшрөлт үүсгэдэг бас нэг хүчин зүйл юм.

4. Буруу бүтээгдэхүүн сонгох
Мэдээж арьсандаа зохицоогүй бүтээгдэхүүн хэрэглэх нь муу нөлөөг авчирна. Таарсан бүтээгдэхүүнийг бус өөрт таарсан бүтээгдэхүүнээ сайтар сонгож аваарай.

5. Хүзүүгээ мартах
Нүүрний арчилгаа зөвхөн нүүрний хэсгийг арчилаад дуусахгүй. Хүзүүгээ бас арчилах ёстой. Учир нь хүзүүний арьс бас эмзэг байдаг бөгөөд хүнийг сайхан харагдуулахад хүзүүний арьс нилээд үүрэг гүйцэтгэдэг юм шүү.

6. Арьсныхаа эрүүл мэндэд үл анхаарах
Арьс өнгөө алдах олон шалтгаан байдгаас арьсны өвчнүүдийг нэрлэж болно. Түүнчлэн биендээрх мэнгэ, толбоо сайтар ажиглаж, эмч дээр очиж шалгуулах нь зөв . Учир нь бие дээр гарах толбонууд арьсны өвчинөөс үүсэж болдог.

7. Будагны багсаа цэвэрлэхгүй байх
Багсандээр олон төрлийн бактери, хир тогтдог. Тиймээс ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй.

8. Утсаар их ярих
Утсан дээрх бактерыг эс тооцлоо гэхэд нүүрээ удаан шахаж, татах нь арьсыг үрчийлгэх болно.

9. Нүүрийг хэт их угаах, буруу угаах
Нүүрийг цэвэрхэн байлгах нь маш зөв хэрэг. Гэхдээ хэтрүүлж угаах нь нүүрний тослог чанарыг алдагдуулж, хуурайшуулахаас гадна элдэв бактери нян тархахад хүргэдэг байна.

10. Нойр муутай байх
Нойр муу байх нь нүүрний арьс өнгөө алдах том шалтгаан. Стрессд орох, ядрахаар нүүрэндээр юм гарч, нүүр өнгөө алддаг шүү дээ. Харин стресс, ядаргааг тайлах арга бол нойр. Түүнчлэн их унтахдаа бус харин эрт унтахдаа гол нь байдгыг санах хэрэгтэй. Аль болох эрт унтаж, өглөө эрт босвол сайн.

11. Орой унтахдаа нүүрээ угаахгүй байх
Будгыг нүүрэндээр удаан хугацаагаар байлгах нь муу. Түүнчлэн будагтай унтах нь бүр их хортой. Шөнө хүний арьсны бүх сүв нь нээгдэж амардаг. Гэтэл будагтай унтах үед нүүрний нүх сүвд будаг орсоноор мэдээж арьсны нүх сүвд бактери орж, өвчилөхөд хүргэнэ.

12. Нүдээ буруу арчилах
Нүд орчимын арьс хамгийн эмзэг, нимгэн байдаг. Гэтэл бид нүдээ байнга нухдаг. Тэр бүхэнд нүдний орчимын арьс үрчийж байдаг. Мөн 25 хүрсэн бол заавал үрчлээний эсрэг тос түрхээрэй.

13. Батга шахах
Батгыг шахах нь хамгийн буруу үйлдэл. Учир нь батгыг шахах үед бактери идээ нь цаад нүх сүврүүгээ тархадаг аж. Үүний улмаас батга бүхэл нүүрээр тархахад хүрдэг юм. Тиймээс батга гарсан бол битгий оролдоорой.

14. Хөдөлгөөнгүй байх
Дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж арьсыг эрүүл чийрэг болгодог.

15. Биеэ борлуулах
Биеэ борлуулахыг хүсвэл борлуулагч тос түрхэж болох юм. Харин хэзээ ч лазераар битгий шаруул. Энэ нь арьсанд хорт хавдар үүсэх нөхцөл болдог. Тэгээд ч лазерын туяа хүний биед хортойг хүн бүр мэднэ биз.

Зарлагаа хянах 7 арга

Та дэлгүүр орохоороо авахаар төлөвлөөгүй зүйлсээ авмаар санагдаж, төсөвлөсөн мөнгөнөөсөө хэтрүүлэн арилжаа хийдэг үү.
Хэрвээ та хэрэггүй зүйлс худалдан авах, илүү мөнгө зарахгүй байхыг хүсэж байвал дараах 7 стратегийг хэрэгжүүлээд үз.

1. Бэлэн мөнгө ашигла
Та бэлэн мөнгө ашиглаж байгаа тохиолдолд хичнээн төгрөг төлж байгаагаа сайтар мэдэж байх болно. Харин Дебит, Кредит картнууд хэрэглэхэд амар хэдий ч зарлагаа хянахад төвөгтэй байдаг. Та төдийлөн хэдэн төгрөг зарж байгаагаа анзаарахгүй. Банкууд картыг төлбөр тооцооны аюулгүй хэрэгсэл гэж зөвлөдөг ч үнэндээ бол худалдааг нэмэгдүүлэх бодлоготой байдаг юм шүү.

2. Хэтэвчээ орхи
Хэтэвчгүй явах нь мөнгө үрэхгүй байх хамгийн оновчтой арга. Мэдээж ямар нэг гэнэтийн зүйл тохиолдож магадгүй тул хэтэвчээ орхих нь сул талтай байж болно. Тиймээс хэтэвчиндэх мөнгөний хэмжээгээ хяна. Зөвхөн ойр зуурын хэрэглээний мөнгөө л авч яв.

3. Худалдаж авах гэж буй зүйлээ үнэхээр хэрэгтэй эсэхийг нь бодолцож үз.
Шинэ гарсан бараа бүтээгдэхүүн болгоныг худалдан авах нь утгагүй. Хэвийн ажиллагаатай утас байхад шинэ гарсан утсыг заавал худалдан авах шаардлага байна уу? Эцсийн үр дүн нь юу байх, ямар ашиг тусыг авчирахыг сайтар бодож байж шийдвэр гаргаарай.

4. Хэрэгцээгээ үе үе анзаар
Бид нэг зүйлийг байнга худалдан авсаар түүнийгээ заавал авах ёстой мэтээр сэтгэдэг. Гэтэл тухайн зүйл нь үнэндээ чухал шаардлагатай хэрэгцээ байхаа больсон байдаг. Ингээд хэрэггүй зүйлсэд мөнгө зардаг. Тиймээс байнга авдаг зүйлсийнхээ жагсаалтыг үе үе анзаарч хар. Хэрэггүй зүйлс аваад байгаа юм биш биз.

5. Худалдан авалтын мөн чанарыг ойлго.
Бид юуны тулд худалдан авалтыг хийдэг вэ? Хэрэгцээгээ хангахын тулд. Гэтэл зарим хүмүүс энэ утгаа алдаж юм худалдан авах нь л утга учир болсон байх нь бий. Тэгээд хэрэгтэй зүйлс цуглуулсаар эцэстээ тэр их зүйлсийг багтаах том байшин сав хэрэг болдог. Тэгээд энэ байдал хэзээ ч дуусахгүй. Тэгхээр та хэрэгцээгээ хангахын тулд л худалдан авалт хийдэг гэдгээ санаарай.

6. Стратегитай сэтгэ
Зөвхөн тухайн зүйл танд хэрэгтэй эсэхийг бодож үзсэнээр бас таны худалдан авалт хийх процессыг зогсоож чадахгүй байж мэдэх юм. Тиймээс юм худалдан авахдаа тухайн зүйлийг дагаад гарч болох зарлагуудыг бодож үз. Жишээ нь машин авлаа гэхэд хадгалах газрын төлбөр, шатахууны төлбөр, засварын төлбөр гээд хамт олон зарлагууд гарна. Энэ бүхнийг тооцоод үзэхээр таны бодол аргагүй өөрчлөгдөх биз.

7. Өөрөөсөө асуу
Худалдан авалт хийхээсээ өмнө тухайн зүйл үнэхээр хэрэгэй юу, би үүнийг хэр ойрхон хэрэглэх вэ гэж өөрөөсөө асуу. Ядахдаа ганц удаа өмсөх даашинзны оронд өдөр тутам өмсөх цамц сонгоорой.

Monday, March 29, 2010

The Times-ийн сайт төлбөртэй болно

Английн нэр хүнд бүхийн The Times болон The Sunday Times сонинуудын цахим хуудсууд энэ оны зургадугаар сараас эхлэн төлбөртэй болох гэнэ. Өнөөдрийн байдлаар эдгээр сонинуудын материалууд The Times Online хэмээх нэгдсэн сайтад тавигдаж байгаа бөгөөд дурын хүн үзэх боломжтой байгаа юм.

Харин энэ зургадугаар сараас эхлэн дээрх 2 сонин тус тусдаа сайттай болох бөгөөд тус сайтад хандах нэг өдрийн эрхийг 1 фунтээр худалдан авах бөгөөд (1,5 евро) нэг долоо хоногийн хандалтын төлбөр нь 2 фунт байх гэнэ.

Дээрх 2 сонины цахим хуудасны домайн хаягууд нь thetimes.co.uk болон thesundaytimes.co.uk байх аж. Дэлхийн хамгийн нөлөө бүхий медиа магнат Руперт Мердокийн мэдэлд байдаг эдгээр сонинуудад өөрчлөлт шинэчлэлт хийхээр олон тооны ажлыг төлөвлөөд байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан. Цаашид сониныг утсаар унших зэрэг шинэлэг орчин үеийн арга замуудыг нэвтрүүлэхээр зэхэж байгаа гэнэ.

Р.Мердокийн мэдэлд байдаг The Wall Street Journal өнөөдрийн байдлаар хамгийн ашигтай онлайн сонинд тооцогдож байна. Тус цахим хуудас нь 400 мянган захиалагчтай

”100-гийн ундаа” цомог их, дээд сургуулиудаар аялна

Амьд хөгжим сонирхогч залуусын дунд нилээд хүчээ авч байгаа хамтлаг бол МОХАНИК. Хамтлагийхан анхны цомог болох "100-гийн ундаа"-гаа өлгийдөж авсан даруйдаа ТВ-ийн нэвтрүүлэгт оролцож баяраа тэмдэглээд авсан. Харин тэд энэ сарын 31-ээс эхлэн 4-р сарын 09-ийг дуустал Их, дээд сургуулиудаар зочилж цомгийн баяраа хийхээр шийджээ. ШУТИС, ХҮДС, ШУТИС-КТМС, СЭЗД, ШУТИС-Дизайны сургуулиудад айлчилсны дараа "100-гийн ундаа" цомог Улсын Филормани тайзнаа 4-н сарын 09-нд хаалтаа хийн эгшиглэх ажээ. Моханик хамтлагийн энэхүү аялан тоглолт "Coken Beat уралдаант шоу" нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа "Coken Beat" наадмын нэг хэсэг аж. Дашрамд дуулгахад сургуулиудад зохиогдох тоглолт үнэ төлбөргүй болох юм байна.

Хэнтийд хонь төллөж 4 ихэр хурга гаргалаа

Хаврын хавсаргатай уралдан хонь мал төллөж байна. Энэ жил зудад зургаан сая малаа алдсан тухай мэдээ байгаа ч өнөөдөр манай сайтынхныг Хэнтийд дөрвөн ихэр хурга гарлаа гэсэн мэдээлэл баярлууллаа. Дөрвөн ихэр хургатай болсон газар нь Хэнтий аймгийн Норовлин сум юм байна. Тус сумын Онон багийн нутагт нутаглаж байгаа малчин Банзрагчийн Мөнхбаатарын хотонд ийм азтай ховор тохиолдол болсон байна. Хэнтий аймгийнхан энэ мэдээг сонсоод маш их баяртай байна гэж Засаг дарга нь манайд мэдээллээ.

Volvo Хятадынх болов

Америкийн Ford корпораци өөрийн эзэмшлийн Volvo автомашины үйлдвэрээ хятадуудад заржээ. Одоогоор Хятадын автомашин үйлдвэрлэлийн Geely концерн Ford-той худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан нь тодорхой болоод байна. Энэ наймааны үнэ одоогоор нууц байгаа ч ажиглагчид 2 тэрбум ам.доллараас багагүй гэсэн таамаг дэвшүүлээд байна. Хятадын машин үйлдвэрлэгчдийн зах зээлд өмнө нь ийм хэмжээний том наймаа хийгдэж байгаагүй юм. Америкийн Ford –ийн мэдэлд байсан Шведийн Volvo брэнд санхүүгийн асуудалтай тулгарах болсноор тус компанийг зарах асуудал 2008 оноос яригдаж байсан нь ийнхүү биелэлээ олжээ

”Мотив” хамтлаг ирэх сараас хөдөө орон нутагт тоглолтоо хийнэ

Мотив хамтлаг “Магадгүй чамтай”, ”Уучлал гуйхыг минь хүлээж байна уу”, ”Хайрын гэгээ”, ”Ээж минь” гээд олон сайхан дуутай билээ. FM, радиогийн болоод ТВ–н шилдэг дууны жагсаалтуудыг одоог хүртэл тэргүүлсээр байгаа “Хайрын гэгээ” дуу тэднийг залуусын шүтээн болоход хамгийн их нөлөөлсөн. Тэднийг фенүүд нь одоо хүртэл цомог гаргахгүй, тоглолт хийхгүй байгаад гайхдаг ч яаран хийх гэж дайраагүйд нь үнэлдэг сонсогчид нь ч байдаг байна. Мотив хамтлагийн хамгийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас сонирхоход “Бид буцах замгүй” дуу гаргаад FM- радионуудад тарааж эхлээд байгаа бөгөөд клипп нь ирэх долоо хоногт үзэгчдийн хүртээл болох нээ. Клипний нууцаас бяцхан задруулахад МУГЖ дуучин Т.Ариунаа тоглосон гэнэ. Тэд дөрөвдүгээр сарын эхээр 21 аймгаар аялан тоглолт хийхээр мордох гэж байна. Нэг ч аймаг үлдээхгүй залуучууд дээрээ очих болно хэмээн ам бардам хэлж байгаа. Харин Улаанбаатар хотод есдүгээр сард анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

Ах намын гишүүд өнөөдөр МАХН-ын төв байрны өмнө жагсана

Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга Г.Бямбасүрэн өнөөдөр намын байр руугаа урилгагүй 1000 зочин дагуулж очихоор зэхэж байна. МАХН-ын Удирдах зөвлөлөөс түүнийг шударга байж, намын шинэчлэл, боловсон хүчний бодлогын төлөө дуугарсныг буруутгаж намаас хасах шийтгэл ногдуулсан билээ. Түүнийг дэмжигч намынх нь шударга, журмын нөхөд нь “Хэрэв зэ МАХН-ын УЗ Г.Бямбасүрэнг намаас хасвал бид 1000 хүний гарын үсэг зуруулж шударга бус шийдвэрийнх нь төлөө намаа орхиход бэлэн байна. Ах нам нам шиг ажлаа хийж, дүрэм журмынхаа дагуу шийдвэр гаргаж, шударга гишүүдийнхээ үгийг сонсохгүй бол бид өнөөдөр МАХН-ын төв байрны өмнө жагсаж, тийшээ дайрч ороход ч бэлэн” хэмээн Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга Г.Бямбасүрэнд гишүүд нь мэдэгдэж гарын үсэг бүхий хуудсаа илгээжээ. Тэд ингэж түрэмгийлэн жагсах болсноо өнгөрсөн пүрэв, баасан гаригт МАХН-ын УЗ-ын нэр бүхий гишүүд дэд дарга Г.Бямбасүрэнг дуудаж уулзсантай холбоотой гэнэ. Тэд Г.Бямбасүрэнд хандаж “Цаашид хэвлэлээр дэмий балай юм ярихаа зогсоо. Намын нэр хүнд хэцүүдлээ. Та хэвлэлээр элдэв юм ярьдаг ажлаа жаахан азнаач. Дараа дараагийн уулзалтаар яаж хамтарч ажиллахаа тохиръё” хэмээсэн нь шударга гишүүдийн дургүйцлийг хүргэжээ.

МАХН-ын дарга С. Баяр дөнгөж сая Төрийн ордон дахь өрөөгөөрөө орж засгийн газрыхныг сандаргаад гарлаа

МАХН-ын дарга С.Баяр өнөөдөр Төрийн ордон дахь өөрийнхөө өрөөгөөр цагийн өмнө ороод гарчээ. Түүнийг ирсэн, ирээгүй гэж маргаж суусан Засгийн газрынхан ийнхүү гэнэт ороод ирсэнд нь сандарч бөөн бужигнаан болсон гэнэ. С. Баярыг хэвтэрт байгаа, биеийн байдал нь их муу байгаа, үс нь халзарсан гэх зэргээр таамаг дэвшүүлж байсан нөхдүүд зүв зүгээр, эрүүл саруул алхаж яваа түүнийг харан амаа ангайсаар хоцорчээ. Тэрээр бага зэрэг турснаас биш өөр өөрчлөгдсөн зүйлгүй хэв хэвээрээ, албан өрөөгөө эргээд гарсан. Ингэхдээ У.Хүрэлсүхтэй уулзжээ. Хүрэлсүх түүнд иргэний хөдөлгөөнүүдийн тухай, намынхаа шаардлага тавиад буй нөхдийн талаар мэдээлэл хүргэсэн гэж байна. Экс ерөнхий сайд уржигдар КАЛ-ын онгоцоор эх орондоо иржээ. Түүнийг ТЕГ-ын дарга Р.Болд тоссон аж. Хэдий тэд хоорондоо найз нөхөд байлаа ч бүхэл бүтэн улсын Тагнуулын байгууллагыг удирдаж буй хүн зүгээр л нэг улстөрийн намын даргыг тосно гэж байх уу? гэдэг асуулт хардлага төрүүлнэ.

УИХ-ын гишүүн Д.Загджав ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга С.Мироновын урилгаар ажлын айлчлал хийхээр мордлоо

ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга С.Мироновын урилгаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ОХУ-ын парламентын бүлгийн орлогч дарга Д.Загджав тэргүүтэй төлөөлөгчид гуравдугаар сарын 29-ний өдөр ОХУ-д ажлын айлчлал хийхээр явлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-ОХУ-ын парламентын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ц.Шинэбаяр нар болон хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагын төлөөлөгчид багтсан байна. Уг айлчлалаар төлөөлөгчид хоёр улсын парламент хоорондын асуудлаар зөвлөлдөх уулзалтад оролцох юм. Айлчлал дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Бага дунд орлоготой иргэд байртай болно гэдэг санасны гарз

“40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийт 27555 айлын орон сууц ашиглалтад оржээ. Гэвч уг хөтөлбөрийн анхны зорилт болох бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ гэсэн зорилт хэрэгжээгүй байна. Иймээс хямд орон сууц гэдгийг барилгын салбарт хөрөнгө оруулагчид, барилгын байгууллагууд бүрэн ойлгож, энэ хэрэгцээ шаардлагыг хангах чиглэлд эрчимтэй ажиллах шаардлагатай болохыг салбарын сайд нь хэлж байгаа. Хамгийн гол нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд метр квадратынхаа үнэлэхдээ уян хатан хандах хэрэгтэй болж таарч байна.

Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 263 барилга, аюултай 104 барилга байна

Манай нутаг дэвсгэр Төв азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. 1994 оноос хойш Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн горим, идэвхжлийг судлаачид илүү нарийвчлан судалжээ. Сүүлийн 6 жилийн судалгаагаар хотын баруун хэсэгт газар хөдлөлтийн өндөр идэвхжилт бүртгэгдэх болсон нь нийслэл хотын ойролцоо хүчтэй газар хөдлөлт болох магадлал байгааг сануулж байна. Иймээс барилгуудын газар хөдлөлтөд тэсвэрлэх байдалд судалгаа хийжээ. Судалгаагаар Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 263 барилга, аюултай 104 барилга, цаашид нарийвчлан судалгаа хийх шаардлагатай 1897 барилга байгаа нь тодорхой болсон байна. Иймээс барилга, байгууламжийг босгохдоо хэрхэвч мартаж болохгүй зүйл бол газар хөдлөлтийн эрсдэл болж байна. Түүнчлэн хүчтэй газар хөдлөлтийн макро судалгаа хийх, Нийслэл болон бүс нутгийн газар хөдлөлийн бичил мужлалын зураг зохиох, шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Мөн Улаанбаатар хотод баригдаж байгаа өндөр барилгуудын суурь хөрсний инженер сейсмологийн судалгааг нарийвчлан хийх, Хангай, төв, баруун бүсийн төв болон Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа 1970 оноос өмнө баригдсан иргэн, олон нийт, үйлдвэрийн барилга, дэд бүтцийн байгууламжид үзлэг тооллого явуулж паспортжуулах нь зөв юм байна.

2010 он гарсаар 270 удаа газар хөдөлжээ

"Газар хөдөлтийн төлөв байдал, болзошгүй аюул, аврах арга хэмжээ" сэдэвт нээлттэй сонсгол төрийн ордонд болж өндөрлөлөө. Хуралдаанд одон орон геофизик судлагааны төвийн судлаач Ш.Өлзийбат оролцож улс орны хэмжээнд үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцууллаа. Манай улсын хувьд 1970 оноос 2009 онд нийт 2420 гаруй газар хөдлөлт болсон байна. Харин 1994-2004 онд 900 гаруй газар хөдлөлт мэдрэгдсэн гэнэ. Сүүлийн таван жилийн хувьд 1340 газар хөдлөлт болсон нь газар хөдлөлтийн идэвхжилт эрс нэмэгдсэнийг харуулж байна. Өнгөрсөн онд МУ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд 508 удаа газар хөдлөлт болсон бол он гараад удаагүй байхад 270 газар хөдлөлт мэдрэгдсэн байх юм.

Ингэж ойр ойрхон олон удаа газар хөдөлсөн байгаа нь хэзээ мөдгүй гамшгийн хэмжээнд хүртэл хүчтэй газар хөдлөлт болох эрсдэлтэй болсныг гэрчилж байгаа гэдгийг ч судлаачид олж тогтоожээ. Иймээс төр засгийн хэмжээнд газар хөдлөлтийн төлөв байдалын талаар ярих шаардлагатай болсон байна. Манай улс газар хөдлөлтийг нэг минутын өмнө л мэдээлэх боломжтой гэдэг нь хэрвээ ийм гамшиг тохиолдвол цөөхөн хүн амтай улс орон сүйрч, дахиж оршин тогтнох эсэх нь тодорхойгүй болж мэдэхээр аюул нүүрлэж байгааг илэрхийлж байна. Тэгэхээр газар хөдлөлтийг хурдан мэдэх боломж бололцоог бүрдүүлхийн тулд төр засгийн хэмжээнд анхаарах шаардлагатай болжээ. Наад зах нь газар хөдлөлтийн голомтыг автоматаар тогтоох төвтэй болох хэрэгтэй гэсэн дүгнэлтийг судлаач, шинжээчид хийсэн байна. Ийм төв байгуулахад 4 тэрбум төгрөг шаардлагатай гэж байна.

Москвад дараалан 2 дэлбэрэлт болжээ

Оросын нийслэл Московагийн метронд болсон 2 дэлбэрэлтийн улмаас хамгийн багадаа 34 хүн нас барж, 18 хүн шархадсан тухай мэдээ одоогоор ирээд байна. Дэлбэрэлтүүдийн нэгнийх нь шалтгаан нь амиа хорлох үйлдэл байсан байж болзошгүй гэж Москвагийн прокурор мэдэгдлээ.
Оросын прокуроруудын мэдээлснээр эхний дэлбэрэлт өнөө өглөө орон нутгийн цагаар 07.56”-д Москвагийн “Любянка” метронд болж 22 хүн амь насаа алдсан байна. Эхний дэлбэрэлтээс 40 минутын дараа 2 дахь дэлбэрэлт хотын төв дэх “Парк Культурий” метронд болж, одоогийн мэдэгдэж байгаагаар 12 хүн амь насаа алдаж, 7 хүн шархадсан гэж өмгөөлөгчид мэдэгдлээ.

Өмгөөлөгчид, “Любянка” метрон дахь дэлбэрэлт нь метроны 2 дахь вагонд болсныг, амиа алдагсдын нэг хэсэг нь тухайн метронд байсан хүмүүсээс, нөгөө хэсэг нь метроны буудал дээр вагон хүлээж байсан хүмүүс байсан тухай мэдэгдэлээ. Дэлбэрэлт гарах болсон шалтгааны талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ба Оросын Ерөнхий прокурорын газраас гарсан хэрэг явдлыг террорист халдлага байж болзошгүй хэмээн мөрдөн байцаах үйл ажиллагаа эхлүүлсэн гэж мэдэгдэв.


Дэлбэрэлт нь хүмүүсийн ажилдаа явдаг цагт болсон нь анхаарал татаж байгаа ба нас барсан хүний тоо нэмэгдэж байгаа нь сэтгэл зовоож байгаа юм. "Парк Культурий” болон “Комсомольская метро”-ны шугам нь түр хаагдсан байна

Анод банкийг татан буулгахыг түр хойшлууллаа

Анод банкны дампуурлыг энэ гуравдугаар сард багтаан зарлана гэж өмнө нь албаны эх сурвалж мэдэгдэж байсан. Гэтэл одоог хүртэл энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй ажин түжин байна.
Үйл ажиллагаа нь доголд­сон, дампуурах гэж байгаа гэгд­сэн Анод банкинд Монгол­банкнаас Бүрэн эрхт төлөөлөгч томилон нэг жил гаруй ажил­луулсан. Түүнээс хойш Зоос банкийг гэхэд аль хэдийнэ татан буулгаж төрийн мэдэлд аваад байгаа. Харин Анод банкинд өнгөрсөн жилийн ар­ван­­нэгдүгээр сард төв банк­наас Эрх хүлээн авагч томилон ажиллуулсан. Хууль журамд зааснаар бол Эрх хүлээн авагч гурван сарын хугацаанд сана­лаа төв банкинд мэдэгдэх ёс­той. Харин Монголбанк ажлын 30 хоногийн дотор буюу гурав­дугаар сарын 22-нд багтаан шийдвэрээ гаргах ёстой бай­лаа. Энэ талаар тодруулахад Анодыг татан буулгах асуудлыг түр хойшлуулсан гэлээ. Ийн хойшлуулна уу хэмээн Сан­хүүгийн зохицуулах газраас хүсэлт ирүүлсэн аж. Учир нь тэд энэ асуудлаар УИХ-аас чиглэл авах шаардлагатай гэж үзжээ. Түүнээс гадна энэ гурав­дугаар сарын 1-ээс хүчин тө­гөл­дөр мөрдөгдөж эхэлж бай­гаа Төв банкны тухай хуу­лийн дагуу бол татан буулгах шийд­вэрийг хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй аж. Тиймээс Ано­дыг татан буулгах шийдвэр гаргахыг түр хойшлуулж банк­ны хувь эзэмшигчидтэй уулзаж ярилцах, зээлийг төлүүлэх график гаргуулах үүрэг өгсөн байна. Үүнийг албаны хэллэ­гээр бол татан буулгах бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн гэж тайлбарлаж байгаа юм. Ер нь бол 240 тэрбум төгрөгийн хө­рөнгө оруулалт хийх “зоригтон” гарч ирэхгүй л бол Анодыг татан буулгах нь тодорхой. Харин хэзээ вэ л гэсэн ганц асуудал байгаа аж.

NBA-д ямар тоглолтууд болов

Денвэр Наггэтс vs Орландо Межик

Тоглолтын эхний үеэд бэртэл авсан Винс Картерийг орлож гарч ирсэн Ж.Ж.Рэдик 23 оноо, карьерийн өндөр 8 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалтыг хийж, Межик Наггэтсийг 103-97 хожиход тусалжээ. Картер баруун хөлийхөө эрхий хуруунд бэртэл авсны дараа Рэдик 15-аас 8 удаа оновчтой довтолж, NBA-д ирснээсээ хойш хамгийн их минутыг (46) талбайд өнгөрүүлсэн байна. Түүнээс гадна сэлгээнээс гарч тоглосон Райн Андерсон 19 оноо авч, Межик сүүлийн 15 тоглолтынхоо 13-т нь хожиход чухал хувь нэмэр оруулжээ. Кармело Энтони 26 оноо, 8 удаа самбараас бөмбөг авч Денвэрийг тэргүүлсэн бол Чонси Биллапс 18 оноо авч тусалсан ч Наггетс ийнхүү сүүлийн 5 тоглолтын 4-т нь ялагдал хүлээв.

Портланд Трэйл Блэйзэрс vs Оклахома Сити Тандэр

Андре Миллер 26 оноо, Брендон Рой 20 оноо авч Портланд Оклахома Ситиг 92-87 хожсоноор Өрнөд Бүсийн 6-р байрт яваа Тандертэй тэнцэж ирсэн байна. Плейофф удахгүй эхлэх энэ үед Блейзерс сүүлийн 13 тоглолтын 11-т хожиж, бүсдээ дээшилсээр байна. Тэдний хувьд үлдсэн 8 тоглолтынхоо 3-т нь хожиход Плейоффын эрхээ баталгаажуулах юм. Тандераас Кэвин Дюрант 29 оноо авч багаа тэргүүлсэн ч багийн үндсэн холбон тоглогч Расселл Уэстбрүүк ердөө 12 оноог авч хангалтгүй тогложээ. Ууг нь Тандэрийн залуучууд хоёрхон хоногийн өмнө NBA-ын аварга Лэйкэрсийг илт давуу буулгаж аваад байсан юм.



Сакраменто Кингс vs Кливленд Кавалиерс

Леброн Жеймс нийт авсан 34 онооныхоо 23-ыг тоглолтын 2-р хагаст авч, Антуан Жемисон 26 оноог нэмэрлэснээр NBA-г тэргүүлэгчид бэртэл дүүрэн Кингсийг 97-90 талбай дээрээ буулгаж авсан байна. Энэ тоглолтонд Кавалиерсийн хөгжөөн дэмжигчид хайртай төвийн тоглогч Зидрунас Илгаускасаа элгэсэг дотноор угтан авчээ. Тоглолт дуусахад 2 минутын хугацаа үлдээд байхад Леброн 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж, дараа нь мөн хамгаалалтанд бөмбөг тасалж багийнхаа хожлыг баталгаажуулав. Кавалиерс ийнхүү хожигдол илүүтэй багийн эсрэг 28 дараалан хожоод байна. Сакрамэнтогийн Бэно Удрих NBA дэх анхны трипл-даблаа (18 оноо, 15 о.д, 10 с.б.а) хийсэн ч баг нь бэртлийн улмаас ердөө 8-хан тоглогчийг хувцасласан нь хожигдох гол шалтгаан болсон биз.

Мэмфис Гриззлис vs Милуоки Бакс

Жон Салмонс 25 онооныхоо 10-ыг нь тоглолтын 4-р үе болон нэмэлт цагт авч, Бакс гурав дараалан хожигдох аюулаас мултарч Гриззлисийг нэмэлт цагт 108-103 хожжээ. Рүүки тоглогч Брендон Жэннингс 29 оноо, 8 о.д, 7 с.б.а гэсэн үзүүлэлтээр багаа тэргүүлсэн бол төвийн тоглогч Андрю Богут 18 оноо, 11 удаа самбараас бөмбөг авч дабл-дабл хийж, ийнхүү Бакс солилцоогоор Салмонсыг багтаа авчирсанаас хойш 16 хожил, 4 хожигдолтой болж, Плэйоффын эрхээ баталгаажуулахад улам ойртсон байна. Мэмфисийн Бүх Од Зак Рандольф 31 оноо, 15 с.б.а хийж шилдэг тоглолтоо гаргасан ч нэмэлт цагт шүүгчдэд бухимдсаар тоглолтыг амжилтгүй дуусгажээ.


Индиана Пэйсерс vs Атланта Хокс

Жош Смит 21 оноо, 13 с.б.а, Ал Хорфорд 18 оноо, 12 с.б.а гэсэн амжилтыг тус тус үзүүлснээр Хокс Пэйсерсийг талбай дээрээ 94-84 буулгаж авсан байна. Энэхүү хожигдол нь Пэйсерсийн 5 дараалан хожсон амжилтыг зогсоожээ. Сүүлийн 3 тоглолтынхоо 2-т нь хожигдсон Хокс ийнхүү талбай дээрээ хийсэн сүүлийн 8 тоглолтонд хожоод байгаа ба Плейофф эхлэхэд бүсдээ эхний 4-т нь багтах нь тодорхой болоод байгаа. Трой Мерфи 21 оноо авч, Индианаг тэргүүлсэн байна. Пэйсерсийн хувьд уг нь 2005 оноос хойш анх удаагаа 6 дараалан хожихын төлөө тоглож байсан юм. Юта Жаззын эсрэг хийсэн өмнөх тоглолтод 44 оноо авсан Дэнни Грэйнжэр 18 оноог л авч чаджээ.

Амиа золиослогчид Москвагийн метронд дэлбэрэлт үйлдэв

Москвагийн метроны "Лубянка" ба "Парк культуры " станцуудын дэлбэрэлтийг амиа золиослогч террористууд үйлдсэн гэж урьдчилсан мөрдөн байцаалтын дараа Москва хотын прокурор Юрий Сёмин мэдэгджээ. Дэлбэрэлтийн хүч нь 2-3 кг-ын тротилийн хэмжээнийх байжээ. Эхний дэлбэрэлт "Лубянке" станцад өглөөний 07:52 минутад болж 20 орчим хүн амиа алдан 17 хүн шархадсан байна. "Парке культуры" станцад болсон дэлбэрэлт нь эхний аллагаас гучин минутын дараа гарчээ. Тэнд 12 хүн алагдаж, 15 хүн шархадсан байв.
Москва хотын төвд машины хөдөлгөөн хаагдсан ба шуурхай холбоо ч ажиллахгүй байна. Цагдаагийнхан хүмүүст хандан хотын төвд орж ирэхгүй байхыг хүссэн байна.
"Эхо Москвы " радио Москвагийн төвд байгаа хүмүүст хандан хотын төвд цугларсан олныг зөөхөд туслахыг уриалжээ. Таксиний жолооч нар үнэ хөлсөө 3000 рубль болгон нэмэгдүүлснээс олон хүн хотын төвөөс гарч чадахгүй байгаа аж. “Алан хядлага” гэсэн зүйл ангиар уг хэрэгт эрүү үүсгээд байгаа ба Холбооны мөрдөх товчоо Ерөнхийлөгч Медведевт байдлыг мэдээлж байна.
Удалгүй хэвлэл мэдээллээр "Проспект мира" станцад гурав дахь дэлбэрэлт гарсан гэж мээдлснийг Онцгой байдлын яам няцаажээ. Амь үрэгдэгсдийн тоо 35 хүн болсоныг мэдээлсэн ба өмнө нь Москва хотын дарга Юрий Лужков 34 хүн амиа алдсан гэж байлаа. Москва хотын цагдаагийн албаыг эрчимжүүлсэн дэглэмд оруулан хүн ихтэй Москвагийн бүх метро станцууд, төмөр замын буудлуудыг хяналтдаа авсан тухай хүчний байгууллага мэдээлэв. Хотын гудамжинд биеийн байцаалтын шалгалтыг явуулж эхэлсэн байна.

Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөн буюу зургаан их наяд 750 тэрбум

Ийм нэртэй хөдөлгөөнийг ҮШН-аас зохион байгуулж, анхныхаа уулзалтыг ТВ-ээр шууд дамжуулж байна. Тэдний тавьж байгаа шаардлага нь эрх барьж байгаа хоёр нам болох Ардчилсан нам болон МАХН-аас 2008 оны сонгуульд орох­доо амласан нэг сая, 1,5 сая төгрөгийг иргэн бүрт өгүүлэх явдал. Хөдөлгөөний тэргүүн, ҮШН-ын нарийн бичгийн дарга Д.Батцогт өнгөрөгч сонгуулийн үеэр МАХН, Ардчилсан намаас сонгогчдод тараасан амлал­туудыг нотлох баримтуудаар нь нэг бүрчлэн сануулж, Ард­чилсан намаас амласан сая төгрөгийн хувьцаа, МАХН-ын 1,5 сая төгрөг, тэтгэврийн доод хэмжээг гурав дахин нэмэг­дүүлэх амлалт, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хүүхдийн 3000-ыг 20 мянга болгох, хоёр намын амласан сая, 1,5 саяыг хоёуланг нь өгүүлэх” амлалт, шинэ төрсөн хүүхдийн 100 мянга, улирал бүрийн 100 мянга, залуу гэр бүлийн 500 мянгыг нийлүүлэн зургаан ам бүлтэй нэг өрхийн жилийн орлого 17 сая төгрөг болох тооцоог хийгээд энэ мөнгийг бүгдийг нь олгуулахаар шаардаж байна. Ядарсанд нь байтугай чадуухан нэгэнд нь ч сайхан сонсогдохоор тоо.
Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ, телевизээр ярьсан мөн­гөний дүнг сонсоод гэрийнхэн ч үймээд явчих нь тэр. Эндээс аав “Ингэж хоосон амлаж байхаар тойргийнхоо 76 тэрбумыг нийлүүлээд хэдэн сайхан үйлдвэр байгуулчихсан бол хичнээн олон хүн ажилтай болох байв” хэмээн тооцоо бодож, ээж тэндээс “Энэ 2,5 саяыг чинь бэлэн мөнгөөр өгөхгүй ээ, орон сууцанд хөрөнгө оруулна гэсэн” хэмээн мэдэмхийрч, дүү бас зүгээр суухгүй гэсэн шиг “Наад мөнгө чинь манай улсын жилийн төсвөөс хэд дахин давсан тоо, юу гэж өгч чадах юм” хэмээн маргаж байна.
Хөрш айлын эзэгтэй юу дутах вэ ороод ирчихсэн “Явж жагсана аа, 2,5 саяыгаа авна” хэмээн ээжийг нударна. Телевизээр гарч байгаа хөдөлгөөний удирдагчдын дуу чангарах тусам гэр доторх хүмүүсийн дуу зэрэгцэн өндөрсөж, их удвал хэрүүл ч болох янзтай. Айл болгонд ийм маргаантай уур амьсгал бий болж байгаа даа гээд бодохоор эрхгүй эмзэглэл төрнө.
Бусад бүх амлалтыг орхиод зөвхөн намуудын амласан 2,5 сая төгрөгийг 2,7 сая хүн амдаа үржүүлэхэд зургаан их наяд 750 тэрбум төгрөгт хүрч байгаа. Засгийн газар 2010 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг ойролцоогоор хоёр их наядаар баталсан гээд бодоход үүнээс даруй гурав дахин давсан тоо. Энэ жил Монгол Улсын төсөвт орж ирсэн бүх орлогыг хуу аваад төсвөөс цалинждаг нэг ч хүнд цалин, тэтгэвэр өгөхгүйгээр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт сохор улаан зоосны санхүүжилт өгөлгүй, бүтээн байгуулалтын ширхэг ч ажил хийхгүй, дээр нь манай УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөрлөгүүд өөрсдөө гадаад дотоодод томилолтоор явалгүй, цаас, интернэт гэх мэтэд мөнгө заралгүйгээр төсвийнхөө орлогыг бүгдийг хуваалаа ч хүн амынхаа дөнгөж гуравны нэгд л амласан мөнгөө өгч чадах нь байна. Тэгэхээр энэ 2,5 саяыг иргэд бүртээ өг хэмээн шаардах нь хэр бодитой, үнэмшилтэй сонсогдож байна.
Хамгийн гол нь үнэхээр иргэд үүнийг хүсч байна уу, тэгвэл яг хэдэн хувь нь хүсээд, шаардаад байгаа юм бэ гэдгийг батлаад нотлоод өгчих судалгаа, тооцоо байна уу? Харин хэд нь ажлын байртай, амьдрах орон сууцтай, эрүүл мэндийн үйлчилгээ нь хэвийн, ажлаа сайн хийвэл амьдраад байх бололцооны нийгэмд хүрэхийг мөрөөдөж байгаа бол? Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн ерөнхийлөгч С.Ганбаатар хэд хоногийн өмнө телевизийн шууд нэвтрүүлэгт орохдоо “2,5 сая төгрөгөө өгч чадахгүй бол 152 чих огтлох л ажилтай болж дээ” гэдэг үг унагаж байсан. Хоёр намын тавьсан зургаан их наяд 750 тэрбум төгрөгийн өрийг чих нэг бүрт хуваавал 44 тэрбум 407, 9 сая төгрөг гарч байна. Ийм их үнэд хүрдэг чих байдаг ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ.
Уг нь бол Д.Батцогт, Г.Уянга нарын хийж байгаа тэмцэл, шаардаж байгаа зүйл нь улстөрчдийг худлаа амлавал юунд хүрч болдгийг сануулж байгаагаараа сайн хэрэг л дээ. Гэвч энэ нь хэмжээнээсээ хэтэрч, савнаасаа халивал юунд хүрч болох вэ гэдгийг бас л бодох ёстой асуудал. “Буу шийдмээ бариад ирье гэсэн хүмүүс байна, буу барьж ирсэн хүн бидний нөхөр биш, дайсан шүү” гэсэн үгийг сонсоод хиртхийх шиг болов. Хэрвээ тэгтлээ их бухимдаж байвал, бухимдахдаа үймээн дэгдээвэл яах вэ. Хэнд ашигтай вэ? Мэдээж төрийн аппаратууд өөрийгөө хамгаалах бүтэцтэй, шүүх цагдаатай учраас учраас үймээний хөлд өртөхгүй. Жагсаалд нэгдэж байгаа хүмүүсийн ихэнх нь амьдралын төвшин доогуур, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, нийгмийн доод хэсгийнхэн байх учраас тэдэнд бас алдах юм байхгүй. Харин хохирогчид нь нөгөө л жижиг дунд бизнесмэнүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Иргэд өөрийнхөө орж үйлчлүүлдэг дэлгүүрийг өөрсдөө шатаагаад, талаад л дуусна гэсэн үг. Тэгээд баахан залуус шоронд орж ч магадгүй.
Долдугаар сарын 1-ний үймээний дараа Ардчилсан намын зарим гишүүд О.Магнай, Ж.Батзандан нар дээр очиж, “Та нар энэ хоригдож байгаа залуусыг сулла, цуглаан зохион байгуулсныхаа хувьд бид бурууг дангаараа хүлээе гээд цагдаагийнханд хэлчих, яалаа ч гэсэн та нарыг цаазлахгүй. Бид тэгүүлэхгүй, хамгаална” гэж ятгасан юм гэнэ лээ. Гэвч тэдний хэн нь ч хариуцлага хүлээхийг хүсээгүй. Хар амиа аврахын тулд Ардчилсан намд элсэж, хамгаалалтад ороод л өнгөрснийг бүгд харсан. Харин хоригдсон залуусын олонхи нь одоо болтол шоронд ялаа эдэлж байгаа. Амлалтаа нэхэх ард түмний хөдөлгөөний удирдагчид ч гэсэн нэг их холын зорилт тавиагүй л болов уу. Тэдний хүссэнчлэн үймсэн олон Засгийн газраа огцруулж, УИХ-ыг тараалаа гээд үр дүн нь юу байх вэ. Д.Батцогт, Г.Уянга, “малыш” хочит Б.Энхтүвшин нарыг төрийн толгойд залах уу? Эсвэл Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтыг гэрээг цуцалж, Н.Энхбаярыг МАХН-ын толгойд эргүүлэн тавих уу?

С.Баяр эх орондоо ирлээ

УИХ-ын гишүүн, МАХН-ын дарга С.Баяр өнөөдөр 16.30 цагт Төрийн ордны гуравдугаар давхарт байрлах албан тасалгаа болох Соёмбо танхимдаа ирлээ. Түүний бие хамгаалагч нар 16.00 цагийн үед Соёмбо танхимд ирж, үүдийг нь онгойлгосон юм. Харин С.Баяр даргын хэзээ ирэхийг тодорхой хэлэх хүн байсангүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар нар нэлээд сандруу байснаас харвал С.Баяр дарга эхлээд Засгийн газрын гишүүдтэй түр уулзаад гарсан бололтой.

Ингээд С.Баяр дарга хоёр бие хамгаалагчийн хамт Төрийн ордны гол жигүүрийн дөрөвдүгээр давхраас бууж ирсэн юм. Саарал хослолтой түүнд өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл бараг алга байв. Ялимгүй турж, үс нь үл анзаарагдам шингэрснийг эс тооцвол тэрбээр урьдын адил хээнцэр, цэмцгэр, сэвэлзтэл алхалж байв. Түүнийг ойртон ирэхэд мэнд мэдэхэд инээмсэглэн хариу мэндлэв. Хэдэн үг солихыг хүсэхэд харин “Дараа болъё” хэмээн эелдгээр татгалзаад өрөөндөө орлоо.

Хэдхэн минутын дараа хамгаалагч нь гарч ирэн “Лифт дууд” хэмээн хамгаалалтын ажилтанд хэллээ. Үүний дараа хар пальто өмссөн С.Баяр дарга хамгаалагчдынхаа хамт өрөөнөөсөө гарч, хэдхэн алхмын зайтай байх Төрийн ордны өргөтгөл буюу Чингисийн цогцолборын гуравдугаар давхрын цахилгаан шатаар уруудаж одов.